Өнөөгийн хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч ирсэн BLACKPINK хамтлагийн гишүүн ЖЕННИ шинэ амжилтаар шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Түүний анхны бие даасан цомог Ruby АНУ-ын алдарт Rolling Stone сэтгүүлийн гаргасан “2025 оны шилдэг цомгууд (өнөөгийн байдлаар)” жагсаалтад багтжээ.
Хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан Ruby
6-р сарын 5-нд нийтлэгдсэн энэхүү жагсаалт нь олон төрлийн урсгал, хэв маягийг хамарч, жилийн эхний хагаст гарсан хамгийн онцлох цомгуудыг онцолжээ. Тэдгээрийн дунд ЖЕННИ-гийн Ruby нэртэй цомог багтсан нь хөгжмийн шүүмжлэгчдийн сайшаалыг хүлээсэн гэдгийн илэрхийлэл юм.
Rolling Stone-ийн сэтгүүлч Маура Жонстон тус цомгийн талаар:
“BLACKPINK хамтлагийн дөрвөн гишүүний энэ жилийн цуврал бие даасан төслүүдийн сүүлчийнх нь болох Ruby бол 2000-аад, 2010-аад оны R&B урсгал давамгайлсан поп хөгжимд тулгуурласан бүтээл бөгөөд үүнийг орчин үеийн сонирхолтой хэв маягаар шинэчилсэн нь онцгой.” гэж бичжээ.
Тэрээр мөн дараах зүйлийг онцолсон:
“Хэрвээ энэ цомогт сүүдрээ тусгаж буй нэгэн уран бүтээлч байвал тэр нь Рианна. ЖЕННИ зөвхөн R&B поп хөгжмийн төвийг атгах чадвартай зогсохгүй, зарим хэсэг нь 2016 оны Anti цомогт агуулагдсан будлиантай, гүн гүнзгий өөртөө эргэн харах уур амьсгалыг хоёр дахь үеийн уран бүтээл мэт санагдуулж байна.”
ЖЕННИ-г Billboard ч өндрөөр үнэлжээ
Ингэхэд ЖЕННИ-гийн амжилт зөвхөн Rolling Stone-ийн жагсаалтаар хязгаарлагдахгүй. Түүний “like JENNIE” нэртэй дуу Billboard Pop Radio Airplay чартад шинэ дээд амжилтаа тогтоогоод байна. Энэ нь түүнийг соло артистын хувьд олон улсын тавцанд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж буйг нотолж байна.