Netflix-ийн болзооны шоу ‘Single’s Inferno 5’-ын төгсгөлд Ким Мин Жи, Сон Сын Ил хоёр хос болон аралнаас гарсан ч шоуны дараа харилцаа нь үргэлжлээгүй нь үзэгчдэд нэгэнт тодорхой болсон. Гэсэн ч тэд одоо ч эвтэй найрсаг харилцаатай хэвээр байгаа шинж тэмдгүүд сүүлийн үед ил гарч, фэнүүдийн анхаарлыг татлаа.
Хос хоёрын салсан тухай мэдээлэл Netflix-ээс 2-р сарын 14-нд, Валентины өдөр цацсан ‘Single’s Inferno 5’ reunion дугаарт гарч, тэд дэлгэцийн гаднах харилцаа нь дууссан гэдгийг өөрсдөө баталсан байна.
“Ghosting” гэх шүүмжлэлд Сон Сын Ил өөрийн тайлбараа өгчээ
Сон Сын Ил өмнө нь шоуны зураг авалтын дараа Ким Мин Жиг “ghosting” хийсэн гэх шүүмжлэлд өртөж байсан. Тэр энэ асуудлыг Super Junior хамтлагийн Кюхюны YouTube сувагт оролцох үеэрээ тайлбарлаж, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэр “Мин Жи надтай маш шулуун, үнэнч байсан, бас чадах бүхнээ хийсэн. Би өөрийн будлиантай нөхцөл байдлаа түүнд нээлттэй ярьсан ч, түүний хувьд энэ нь ‘төгсгөл’ гэхээсээ ‘тасалсан мэт’ мэдрэгдсэн байх” гэж тайлбарлажээ. Мөн “Шоуны дараа би түүнтэй холбогдож, өөрийн төлөвшөөгүй үйлдлийнхээ төлөө уучлал хүссэн” гэж хэлсэн байна.
Салсан ч хамт зураг дарж, гадаа хамт үзэгдэв
Салалтын дараа ч тэд харилцаагаа бүрмөсөн таслаагүй бололтой. Сүүлийн үед Ким Мин Жи, Сон Сын Ил хоёр фото будкад хамт авхуулсан зургаа сошиалд нийтэлснээр фэнүүдийн сонирхлыг дахин өдөөжээ. Мөн тэднийг олон нийтийн газар хамт байгаагаар харсан бөгөөд ямар нэгэн зураг авалт хийж байсан байж магадгүй гэсэн мэдээлэл тархсан байна.
Одоогоор тэд яг ямар ажил дээр хамтарч байгаа, эсвэл Ким Мин Жи ямар арга хэмжээ/контентын зураг авалтад оролцож байсан нь тодорхойгүй хэвээр байна. Гэсэн ч шоуны фэнүүдийн хувьд хуучин хосын “гэнэтийн дахин уулзалт” богино хугацаанд ихээхэн анхаарал татлаа.
