Нүүр хуудас Уран сайхан“Single’s Inferno” нэвтрүүлгээр танигдсан Жан Тэ У Монголд ирлээ

“Single’s Inferno” нэвтрүүлгээр танигдсан Жан Тэ У Монголд ирлээ

0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн алдаршсан болзооны реалити шоу болох “Single’s inferno”-гийн оролцогч Жан Тэ У өнөөдөр /2025.12.05/ Улаанбаатар хотод газарджээ. Түүнийг Монголд ирсэн шалтгаан нь Netflix-ийн удахгүй цацагдах тусгай төсөлтэй холбоотой байна хэмээн мэдээлж байна.

Урьдчилсан мэдээллээр Жан Тэ У нь Netflix-ийн бэлтгэж буй “Physical Asia: Welcome To Mongolia” нэртэй шинэ нэвтрүүлэгт оролцохоор манай улсад ирсэн аж. Тус бүтээл нь “Physical Asia” шоуны хүрээнд Монголыг онцолсон тусгай цуврал байх бөгөөд Жан Тэ Угаас гадна өмнө нь зарлагдсан бусад оролцогчдын хамт оролцох төлөвтэй байна.

Шинэ нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд:

  • Эхний 1, 2-р анги нь арванхоёрдугаар сарын 24-нд,
  • 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд

Netflix платформоор дамжин дэлхий даяарх үзэгчдэд хүрэхээр товлогджээ. Ийнхүү “Single’s inferno”-гоор олны танил болсон оролцогч Монголд хөл тавьж, “Physical Asia” төсөлтэй холбогдон гарч ирж буй нь дотоодын үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх