Нүүр хуудас Уран сайханСолонгосын хамгийн үнэтэй орон сууцанд ямар одууд амьдардаг вэ

Солонгосын хамгийн үнэтэй орон сууцанд ямар одууд амьдардаг вэ

0 сэтгэгдэлүүд

IU, Song Joong Ki нар хамгийн өндөр үнэтэй байранд амьдарч байна

Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэтэй орон сууцаар IU амьдардаг байр нэрлэгдэж, үнэлгээ нь 32.5 тэрбум вон (ойролцоогоор 22 сая ам.доллар)-д хүрчээ. Тус байр нь Cheongdam дүүрэгт байрлах Eterno Cheongdam цогцолборт байдаг бөгөөд 464.11 м² талбайтай.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэ нь 12.5 тэрбум воноор өссөн нь энэ жил дахин хамгийн үнэтэй орон сууц хэвээр үлдэхэд хүргэсэн байна. Энэхүү барилгад IU болон жүжигчин Song Joong Ki нар амьдардаг бөгөөд уг төслийг Pritzker шагналт архитектор Рафаэль Монео загварчилжээ.

Барилга нийт 29 айлын орон сууцтай бөгөөд 2020 онд анх худалдаанд гарахдаа түүхэн дээд үнээр зарагдаж байсан. IU байрны нэгжийг 13 тэрбум воноор, харин Song Joong Ki 15 тэрбум воноор худалдан авч байжээ.

Бусад үнэтэй орон сууц болон алдартнууд

Хоёрдугаар байрт Сөүл хотын Yongsan дүүрэгт байрлах Nine One Hannam орж, 244.72 м² талбайтай байр нь 24.28 тэрбум воноор үнэлэгдэж байна. Энд G-Dragon, BTS хамтлагийн RM, Jimin, мөн жүжигчид Jun Ji Hyun, Ju Ji Hoon нар амьдардаг.

Гуравдугаарт Cheongdam дүүргийн PH129 байр орж, үнэ нь 23.23 тэрбум вон хүрсэн бөгөөд жүжигчид Jang Dong Gun, Ko So Young нар оршин суудаг.

Дөрөвдүгээрт ONER CHEONGDAM багтаж, 341.6 м² талбайтай байр нь 22.48 тэрбум воноор үнэлэгджээ.

Харин улсын хамгийн хямд орон сууц нь Gangwon муж дахь Jangneung Leisure Town бөгөөд 17.76 м² талбайтай байр ердөө 2.82 сая воноор үнэлэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх