Дуучин, жүжигчин Сон Дам Би сурагч байх үеийнхээ сонирхолтой дурсамжийг олон нийтэд дэлгэлээ.
Тэрээр гуравдугаар сарын 29-нд гарсан “Heo Young Man’s Food Travel” нэвтрүүлэгт оролцохдоо Сөүл хотын Гандун-гу дүүргийн Гиль-дон дахь төрсөн нутгаа танилцуулж, хувийн амьдралынхаа талаар нээлттэй ярьсан байна.
Сургуулийн үедээ олны анхааралд байсан
Хөтлөгч Хо Ён Ман түүнийг бага, дунд, ахлах сургуулиа тухайн дүүрэгт төгссөн эсэхийг асуухад Сон Дам Би тийм гэж баталсан байна. Мөн түүний гадаад төрхийн талаар дурдан “Хичээл тарахад хөвгүүд сургуулийн үүдэнд цуглардаг байсан уу?” хэмээн хошигножээ.
Үүнд Сон Дам Би “Би зөвхөн охидын сургуульд сурдаг байсан ч ойролцоох сургуулийн хөвгүүд баярын үеэр ирдэг байсан. Зарим нь бүр автобусны буудал дээр хүртэл хүлээдэг байсан” гэж дурссан байна.
Ээжийн хатуу хүмүүжил
Тэрээр мөн ээжийнхээ хатуу хүмүүжлийн талаар ярьж, “Манай ээж их чанга хүн байсан. Бүр үсийг минь хайчаар тайраад шахуу хусчихдаг байсан. Оройн 6 цагт гэртээ ирэх ёстой байсан ч үнэндээ хэн тэгж чаддаг юм бэ” хэмээн хэлжээ.
Мөн түүнийг хүлээдэг байсан хөвгүүд ч асуудалтай тулгардаг байсан талаар дурдсан байна. “Намайг хүлээж байсан хөвгүүдэд ч амар байгаагүй. Ээж ус цацаж, загнадаг байсан. Манай ээж тэр хавьд нэлээд алдартай байсан. Би дунд, ахлах сургуульд нэлээд хэцүү үеийг туулсан” гэжээ.
Урлагийн замнал
Сон Дам Би 2007 онд “Cry Eye” дуугаараа дебют хийж, “Crazy”, “On A Saturday Night” зэрэг хит бүтээлүүдээр алдаршсан. 2009 оноос жүжигчний карьераа эхлүүлж, “Dream”, “Lights and Shadows”, “Mrs. Cop 2”, “When the Camellia Blooms” зэрэг олон ангит кинонд тоглосон.
Тэрээр 2022 онд уран гулгалтын тамирчин асан И Кю Хёктэй гэрлэж, 2025 оны дөрөвдүгээр сард охинтой болсон байна.

