Нүүр хуудас Кино“Spider-Man: Brand New Day” трейлер 1 тэрбум үзэлт давж рекорд тогтоолоо

“Spider-Man: Brand New Day” трейлер 1 тэрбум үзэлт давж рекорд тогтоолоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Sony компанийн бүтээл “Spider-Man: Brand New Day” киноны трейлер цацагдсанаас хойш ердөө дөрөв хоногийн дотор 1 тэрбум гаруй үзэлт авч, түүхэн дээд амжилт тогтоолоо.

WaveMetrix платформын мэдээллээр энэ нь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй трейлер болж байна.

Богино хугацаанд рекорд эвдэв

Трейлер гарснаас хойш эхний 24 цагт 718.6 сая удаа үзэгдсэн нь зөвхөн кино төдийгүй видео тоглоомын салбарт ч хамгийн өндөр үзэлттэй эхлэл болсон байна. Харин эхний найман цагийн дотор л 373 сая үзэлт давж, шинэ рекорд тогтоосон байна.

Өмнөх дээд амжилтыг 2024 онд “Deadpool and Wolverine” киноны трейлер 24 цагийн дотор 365 сая үзэлтээр тогтоож байсан. Мөн “Grand Theft Auto VI” тоглоомын трейлерийн 475 сая үзэлтийн рекордыг давсан байна.

Үүнээс өмнө киноны трейлерийн рекордыг “Spider-Man: No Way Home” эзэмшиж байсан бөгөөд 24 цагийн дотор 355.5 сая үзэлттэй байжээ. Тус кино нийтдээ 1.9 тэрбум ам.долларын орлого олж байсан.

Киноны тухай

“Brand New Day” кинонд Том Холланд дахин хүн-аалзын дүрд тоглож байгаа бөгөөд энэ нь “No Way Home”-оос хойших түүний анхны эргэн ирэлт юм.

Кино долоодугаар сарын 31-нээс дэлхийн кино театруудад гарна. Бусад дүрүүдэд Зендаяа, Сэди Синк, Жейкоб Баталон, Жон Бернтал, Трамелл Тиллман, Майкл Мандо, Марк Руффало нар тогложээ. Найруулагчаар Дестин Дэниел Креттон ажилласан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх