BLAST.tv Остин Мажорт түүхэн амжилт гарган хоёрдугаар байр эзэлсэн The MongolZ баг эх орондоо ирсэн даруйдаа шинэ залуу тоглогчдоос бүрдсэн MongolZ Academy-ийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү мэдэгдэл нь Улаанбаатар хотын Степпе Арена цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Homecoming” нэртэй фен уулзалтын үеэр олон нийтэд зарлагдсан юм.
Тус арга хэмжээнд 3000 гаруй хөгжөөн дэмжигч оролцож, багийн үндсэн тоглогчидтой уулзан, амьд хөгжмийн тоглолт, уулзалт ярилцлага, гарын үсгийн цаг болон үзүүлэн тоглолтууд болсон нь үнэнч фенүүдэд мартагдашгүй мөчийг бүтээлээ.
MongolZ Академийн бүрэлдэхүүнд 15-17 насны авьяаслаг залуус багтсан бөгөөд 17 настай ахлагч багийн ахлагч Санчирбилэгийн Өлзийбадрах “CXIX” 15 настай мэргэн буудагч, Цогтбаярын Итгэл “HAKAIII8” 16 настай, Чимэдцэрэнгийн Золбаяр “Tikuak”, түүнчлэн Мөнхбаярын Мөнхтамир “ghetto”болон Ганхуягийн Ирмүүн “IruX” нар оржээ. Академийн багийг олон нийт “rifle” “винтов” нэрээр нь сайн мэддэг Долгорын Уламбаяр дасгалжуулах бөгөөд түүний туршлага, удирдлага дор эдгээр залуус мэргэжлийн түвшинд өсөж хөгжих юм.
Остин Мажорт гайхалтай тоглолт үзүүлж, финалд Vitality багт дийлдсэн ч дэлхий дахинд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн The MongolZ багийн амжилт Монголын Counter-Strike-ийн ертөнцөд шинэ хуудас нээсэн билээ. Энэ ялалт Монголын цахим спортын нэр хүндийг тив, дэлхийн хэмжээнд өсгөж, залуу үеийн хүсэл тэмүүллийг ч сэргээсэн юм.
Энэхүү төслийн гол ивээн тэтгэгч нь 1xBet Монгол бөгөөд тус байгууллага The MongolZ болон Монголын цахим спортын ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.