1974–1981 оны домогт шоу 120 дугаараар үзэгчдийг байлдан дагуулж байсан
“The Muppet Show” олон жилийн завсарлагын дараа дахин дэлгэцнээ гарлаа. Уг шоу анх 1974-1981 онд цацагдаж, нийт 120 дугаараар үзэгчдэд хүрсэн бөгөөд тухайн үеийн телевизийн хамгийн танил, өвөрмөц энтертайнмент бүтээлүүдийн нэгээр нэрлэгддэг байв.
Танил дүрүүд буцаж ирэв
Анхны цуврал дууссанаас хойш 40 жилийн дараа хатагтай Пигги, Кермит мэлхий, Гонзо, Фоззи зэрэг үзэгчдийн сайн мэдэх дүрүүд дахин нэг тайзан дээр эргэн нэгдсэн байна. Шоуны өнгө аяс, дүрүүдийн харилцаа, тайзны инээдэм хошин уур амьсгал нь “The Muppet Show”-г ялгаруулж ирсэн гол онцлог байсан бөгөөд энэ удаагийн эргэн ирэлт нь олон үеийн үзэгчдийн сонирхлыг татаж байна.
Шинэ дугаар 2026.02.05-нд нээлтээ хийлээ
Шинэ дугаарт поп од Сабрина Карпентер, инээдмийн жүжигчин Майя Рудольф, жүжигчин Сет Роген нар оролцжээ. “The Muppet Show”-ны уг дугаар лхагва гараг буюу 2026 оны 2-р сарын 5-нд нээлтээ хийсэн байна.