Төрсөн өдрөө зөвхөн хайрттайгаа өнгөрүүлжээ
Канадын дуучин Жастин Бибер өнгөрсөн ням гарагт, 2026 оны 3 дугаар сарын 1-нд 32 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Тэрээр энэ жилийн төрсөн өдрөө олон хүнтэй тэмдэглэхийн оронд зөвхөн хайртай хүнтэйгээ өнгөрүүлэхийг сонгосон байна.
Инстаграм дээрх зураг олны анхаарал татав
Түүний Инстаграм хуудсанд нийтэлсэн зургууд дээр Жастин, Хейли хоёр ресторанд хамт сууж, бялууныхаа лааг үлээж буй агшин харагджээ. Энэ нь тэдний үдэш даруухан атлаа дотно уур амьсгалтай өнгөрснийг илтгэж, үдшийн хамгийн гол “гоёл” нь долоон жил хамт байгаа Хейли байсан гэх өнгө аясыг улам тодруулсан байна.
Жастин Бибер зургийн тайлбартаа “Төрсөн өдрөө би зөвхөн түүнтэй л өнгөрөөхийг хүсдэг” хэмээн бичсэн нь олон хүний анхаарлыг татжээ.