Америкийн жүжигчин Жеймс Ван Дер Бийк 48 насандаа хорт хавдрын эсрэг тэмцэлдээ ялагдан нас баржээ. Тэрээр “Доусоны хийд” телевизийн цувралын Доусон Лийрийн дүрээрээ олонд танигдсан бөгөөд 1990-ээд оны үеийн хэд хэдэн алдартай бүтээлд тоглосноороо үзэгчдийн дунд нэр хүндтэй болсон юм.
Жеймс Ван Дер Бийк 2024 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдсоноо олон нийтэд өөрөө зарлаж байсан. Үүнээс хойш тэр эмчилгээ хийлгэн, өвчинтэйгөө тэмцэж ирсэн ч эцэст нь өвчин нь дийлжээ.
Энэ харамсалтай мэдээллийг түүний эхнэр Кимберли Ван Дер Бийк олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталж, “Миний хайрт Жеймс Дэвид Ван Дер Бийк өнөө өглөө амар тайван нас барсан” гэж мэдэгджээ. Ван Дер Бийк зургаан хүүхдийн аав байсан байна.
