Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЖейсон Момоа Хавайн үерт өртөж, гэр бүлтэйгээ яаралтай нүүлгэн шилжжээ

Жейсон Момоа Хавайн үерт өртөж, гэр бүлтэйгээ яаралтай нүүлгэн шилжжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Хавайн Оаху аралд сүүлийн 20 жилийн хамгийн хүчтэй үер бууж, жүжигчин Жейсон Момоа гэр бүлийн хамт яаралтай нүүлгэн шилжсэн байна.

Хүнд нөхцөл байдал

Тэрээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ “Бид одоогоор аюулгүй байгаа ч аюулд өртсөн олон хүн бий” хэмээгээд “Бүгдэд нь сэтгэлээ илгээж байна” гэжээ. Мөн “North Shore бүсийн нөхцөл маш хүнд байна. Хүн бүр аюулгүйгээр нүүхийг хүсэж байна” хэмээн анхааруулсан байна.

Дараа нь нийтэлсэн бичлэгт усанд автсан зам, унасан моддыг харуулж, байгалийн гамшгийн цар хүрээг тодорхой харуулжээ.

Тусламжийн ажилд нэгдэв

Жейсон Момоа хамтрагч Адриа Аржонатай хамтран гамшигт өртсөн иргэдэд туслах сайн дурын ажилд оролцож, хоол хүнс тараах зэрэг үйл ажиллагаанд нэгдсэн байна.

Тэрээр “Сүүлийн хэдэн долоо хоногт олон хүн үер, аадар борооны улмаас хохирол амссан. Хамгийн эмзэг бүлэг хамгийн ихээр өртсөн” хэмээн онцлоод “Бие биедээ тусалж, хамт байх нь ‘Aloha Spirit’ юм” гэжээ.

Олон мянган хүн нүүлгэн шилжжээ

Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр, Оахугийн хойд хэсэгт далан сэтрэх эрсдэл үүссэн тул 5500 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор хүний амь нас эрсдээгүй ч бэртэж гэмтсэн тохиолдлууд бүртгэгджээ.

Хавайн мужийн захирагч Жош Грин “Нөхцөл байдлыг хөнгөнөөр авч үзэж болохгүй” хэмээн анхааруулсан бөгөөд аадар бороо одоогоор Мауи арал руу шилжиж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Чимтай 3 сар 26, 2026 - 02:22

Jason Momoa-д үнэхээр хэцүү байдал тулгарчээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх