Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЖүжигчин Николас Брэндон нас барсан нь батлагдаж, шалтгааныг нь тодруулж байна

Жүжигчин Николас Брэндон нас барсан нь батлагдаж, шалтгааныг нь тодруулж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Холливудын жүжигчин Николас Брэндон 54 насандаа өөрийн гэртээ нас барсан байдалтай олдсон нь олон нийтийг цочроолоо. АНУ-ын Индиана мужийн Патнам тойрогт орших гэрээс нь түүнийг гуравдугаар сарын 20-нд найз нь олсон байна.

Тухайн үед тэр орон дээрээ тайван байдалтай, унтаж байгаа мэт хэвтэж байсан ч ирсэн эмнэлгийн ажилтнууд түүнийг хэдийн амьсгал хураасныг баталжээ.

Шүүх эмнэлгийн шинжээч Тодд Зайнер “Хэргийн газарт хүн амины хэрэг болон гэмт хэргийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд байгалийн шалтгаантай нас баралт гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн.

Одоогоор задлан шинжилгээ болон хор судлалын шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд нас баралтын бодит шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Харин ар гэрийнхэн нь түүнийг удаан хугацаанд шаналгаж байсан архаг өвчний улмаас нойрон дундаа тайван байдлаар нас барсан гэж мэдээлжээ.

Николас Брэндон амьдралынхаа туршид эрүүл мэндийн олон хүндрэлтэй тулгарч байсан юм. Тэрээр 2022 онд зүрхний шигдээс болсон бөгөөд улмаар төрөлхийн зүрхний гажигтай болох нь оношлогдож, сүүлийн үед эмчилгээ хийлгэж байсан байна.

Гэр бүлийнхэн нь “Тэр эмчилгээ хийлгэж байсан ч ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг хэвээр байсан” гэж дурдсан байна.

Тэрээр Buffy and the Vampire болон Criminal Mind зэрэг алдартай цувралуудад тоглож, жүжиглэх ур чадвараараа танигдсан бөгөөд уран зураг зэрэг урлагийн чиглэлд сонирхолтой нэгэн байв.

Мөн тэрээр нас барахаасаа өмнө 120 мянган ам.долларын өртөгтэй гэрийн засвартай холбоотой маргаанд оролцож байсан нь тодорхой болсон. Ар гэрийнхэн нь уг хэргийг түүний хүсэлтийн дагуу үргэлжлүүлэх төлөөлөгч томилсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх