Бямба, 11 сар 21, 2026
Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ IEM Beijing 2026-ийн дэд аварга боллоо

The MongolZ IEM Beijing 2026-ийн дэд аварга боллоо

2 сэтгэгдэлүүд 6 views

The MongolZ баг IEM Beijing 2026 тэмцээнийг дэд байраар өндөрлүүллээ. Монголын баг тэмцээний турш дараалсан ялалтууд байгуулан Гранд финалд хүрч, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Хэсгийн шатнаас финал хүртэл

The MongolZ хэсгийн шатанд Legacy-г 2:1, HEROIC-ийг 2:0-ээр буулган авчээ. Улмаар дээд хүснэгтийн финалд FURIA-г 2:1-ийн харьцаатай хожиж, хагас шигшээд шууд шалгарсан юм.

Хагас шигшээ тоглолтод Natus Vincere буюу NAVI-г 2:0-ээр ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан байна. Ийнхүү 1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ Бээжингийн тэмцээнийг дэд аваргын амжилтаар дуусгалаа.

PGL Major Singapore 2026-ийн Stage 2-т өрсөлдөнө

Багийн дараагийн тэмцээн нь арваннэгдүгээр сарын 28-нд эхлэх PGL Major Singapore 2026 байх бөгөөд The MongolZ Stage 2-оос оролцох юм.

Тус баг тэмцээний дараа «Бид IEM Beijing 2026 тэмцээнд ‘Дэд Байр’ эзэллээ! 11 сарын 28-нд эхлэх PGL Major Singapore 2026 тэмцээний Stage 2 дээр уулзацгаая» хэмээн мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Саруул 11 сар 9, 2026 - 23:57

Алжаал тайлалгүй шууд дараагийн тэмцээн рүүгээ орж байна уу даа?

Хариулах
Билгүүн 11 сар 10, 2026 - 00:01

Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье, алтан медалийг заавал авчирна гэдэгт итгэж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх