Бямба, 11 сар 21, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесAnne Hathaway гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ: Нярайтайгаа Нью-Йоркт харагдав

Anne Hathaway гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ: Нярайтайгаа Нью-Йоркт харагдав

0 сэтгэгдэлүүд 14 views

Холливудын жүжигчин Anne Hathaway гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Зургаадугаар сард жирэмсэн болсноо зарласан 44 настай уран бүтээлч Нью-Йоркийн гудамжинд нярайгаа тэвэрч яваа нь гэрэл зурагт буусан байна.

Adam Shulman-тай 14 жил ханилсан жүжигчний гэр бүлд шинэ гишүүн нэмэгдсэн ч хос хүүхдийнхээ хүйсийг одоогоор нийтэд мэдээлээгүй байгаа аж.

Нярайгаа урдаа үүрэн салхилжээ

Anne Hathaway хүүхдээ цээжиндээ бэхэлсэн зориулалтын үүргэвчинд хийж, Нью-Йоркт алхаж явахдаа папараццийн дуранд өртсөн байна. Энэ нь түүнийг гурав дахь хүүхэдтэйгээ олон нийтийн газар анх харагдсан тохиолдол хэмээн мэдээлэгджээ.

Hathaway, Shulman нар Jonathan, Jack хэмээх хоёр хүүтэй. Өдгөө тэд 10 болон зургаан настай бөгөөд ийнхүү дүүтэй болсон байна.

Харин гэр бүлийн шинэ гишүүний талаар хос дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэвээр байгаа юм.

Хүйсийн тухай асуултад хошигнон хариулж байв

Жүжигчин жирэмсэн байх хугацаандаа хүүхдийнхээ хүйсийн талаар хэд хэдэн удаа асуулт авч байжээ. Наймдугаар сард ийм асуулт тавихад тэрээр бага зэрэг тэвчээртэй байхыг хүсээд, “Таван минутын дараа мэднэ дээ” хэмээн хошигносон байна.

Энэ үгийг нь төрөх хугацаа ойртсоныг илэрхийлсэн дохио хэмээн хүлээн авч байв.

Hathaway зургаадугаар сард жирэмсэн болсноо зарласнаас хойш ч киноныхоо сурталчилгаа, нээлтийн арга хэмжээнүүдэд оролцсоор байсан юм.

Гурав дахь жирэмслэлт хосын хувьд ч гэнэтийн мэдээ байжээ

Долоодугаар сард Seth Meyers-ийн нэвтрүүлэгт зочноор оролцохдоо Hathaway дахин хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдээд нөхөртэйгөө хамт ихэд гайхсанаа ярьжээ.

“Бид юу хийж байгаагаа мэдэж байсан ч үр дүнд хүрсэнд нь маш их гайхсан” хэмээн тэр наргиж, үзэгчдийг инээлгэсэн байна.

Хос гурав дахь хүүхдээ тоглоомоор “сүүлийн мөчийн гоол” гэж нэрлэж байжээ. Харин одоо тэд шинэ хүүхдээ өлгийдөн авч, тавуулаа болсон гэр бүлийнхээ шинэ үеийг эхлүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх