Аравдугаар сард нээлтээ хийсэн «Ханхуур» пикчерсийн «ОВГОР» уран сайхны киног эхний 30 хоногт 108 мянган үзэгч үзсэн байна. Энэ үзүүлэлтийг Монголын кинотеатруудын менежментийн холбоо олон нийтэд мэдээлжээ.
Нэг сарын үзэгчдийн тоог танилцуулав
Тус холбоо кинотеатруудад гарч буй Монголын уран бүтээлүүдийн үзэгчдийн тоог тогтмол нэгтгэн танилцуулдаг юм. Ингэхдээ нээлтийн үзвэрээс гадна долоо хоног, сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн мэдээллийг гаргадаг байна.
Энэ удаа «ОВГОР» киноны нээлтээс хойших 30 өдрийн дүнг зарласан бөгөөд уг хугацаанд үзэгчдийн тоо 108 мянгад хүрчээ.