57 настай Jennifer Lopez Лос-Анжелест болсон «The JLo Show: Live in Las Vegas» тоглолтын киноныхоо нээлтэд Dolce & Gabbana-гийн гоёлоор хүрэлцэн иржээ. Тэрээр кремэн өнгийн хагас гэрэлтсэн нэхсэн даашинзаа үслэг эмжээр, цэцгэн хатгамал, цацагтай атласан нөмрөгөөр хослуулсан байна.
Түүний гоёлын гол чимэг нь цагаан алтаар урласан Sicilia зүүлт байв. Өнгөгүй болон шар алмаазаар чимэглэсэн уг зүүлтийн төвд лийр хэлбэртэй, 100 гаруй каратын байгалийн шар алмааз шигтгэжээ.
Jennifer Lopez мөн Dolce & Gabbana-гийн өндөр үнэт эдлэлийн ижил цувралаас шар, өнгөгүй алмаазтай хос унждаг ээмэг болон коктейль бөгжнүүд сонгосон байна. Ийм төрлийн иж бүрдлийн үнэ 10 сая ам.доллараас давж болзошгүй аж.