Ням, 11 сар 22, 2026
Нүүр хуудас Уран сайханАзийн хүчтэнүүд дахин өрсөлдөнө: “Physical: Asia” 2027 онд эргэн ирнэ

Азийн хүчтэнүүд дахин өрсөлдөнө: “Physical: Asia” 2027 онд эргэн ирнэ

0 сэтгэгдэлүүд 12 views

Netflix-ийн “Physical: Asia” шоуг хоёрдугаар улирлаар үргэлжлүүлэх нь албан ёсоор батлагджээ. Азийн орнуудын багууд хүч чадал, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаа сорьдог тус шоуны шинэ улирал “Unbroken” нэртэйгээр 2027 онд үзэгчдэд хүрнэ.

Олон улсын багийн өрсөлдөөн үзэгчдийг татжээ

“Physical” франчайзын анхны олон улсын багийн тэмцээн болох “Physical: Asia” 2025 оны аравдугаар сард нээлтээ хийсэн юм.

Оролцогчид Азийн соёлын онцлогоос санаа авсан өргөн цар хүрээтэй даалгавруудыг гүйцэтгэж, биеийн хүч чадлынхаа хязгаарыг шалгасан байна. Улс орноо төлөөлсөн тамирчдын ширүүн өрсөлдөөнөөс гадна бие биеэ хүндэтгэх хандлага, эв нэгдэл, багийн ажиллагаа нь үзэгчдийн сонирхлыг татжээ.

Тус франчайз гурван улирал дараалан Netflix-ийн дэлхийн шилдэг 10 контентын жагсаалтад орж, олон улсын үзэгчдийн дунд байр сууриа бэхжүүлсэн байна.

Мексик, Италийн хувилбарууд амжилтаа үргэлжлүүлэв

“Physical”-ийн хамрах хүрээ Азийн бүсээр хязгаарлагдахгүй, бусад оронд ч өргөжиж байгаа юм.

“Physical: 100: Mexico”, “Physical: 100: Italy” хувилбарууд нээлтийнхээ дараа тус бүр хоёр долоо хоног дараалан Netflix-ийн дэлхийн шилдэг 10 контентын жагсаалтад багтжээ. Үүнээс гадна АНУ, Франц, Шведийн хувилбаруудыг бүтээх ажил үргэлжилж байна.

Харин Азийн багуудыг дахин нэгтгэх “Physical: Asia — Unbroken” хоёрдугаар улирлыг 2027 онд Netflix-ээр цацахаар төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх