20 жилийн ойд зориулсан эргэн ирэлт
33 настай дуучин Майли Сайрус Variety сэтгүүлийн гуравдугаар сарын нүүрэнд гарч, алдарт “Hannah Montana” шоуны 20 жилийн ойд зориулсан тусгай төслийн талаар ярилцлага өгчээ. Тэрээр уг дүрийг орчин үеийн байдлаар өөрчлөхийг хүсээгүй, харин анхны төрхийг нь хадгалахыг зорьсон гэдгээ онцолсон байна.
“Би Ханнаг орчин үеийн болгохыг хүсээгүй. Түүнийг яг байсан хэвээр нь үлдээхийг хүссэн. Харин одоо Ханна Gucci өмсдөг болсон. Тэр өссөн” хэмээн Майли Сайрус ярьжээ.
Тусгай дугаарт зориулсан бичлэгийг энэ сарын эхээр хийсэн бөгөөд нууцлалыг хангах үүднээс үзэгчдийн гар утсыг орох үед нь битүүмжилсэн байна. Бүрэн дугаарыг гуравдугаар сарын 24-нд Disney+ платформоор цацахаар төлөвлөжээ.
Өнгөрснөө хүлээн зөвшөөрсөн шинэ хандлага
Майли Сайрус ярилцлагын үеэр өнгөрсөн дүр төрхөөсөө татгалзах биш, харин түүнийгээ өөртэйгээ хамт авч явахыг хүсдэг тухайгаа хуваалцсан байна. “Олон уран бүтээлч шинэ өөрийгөө бий болгохын тулд өнгөрснөө орхих хэрэгтэй гэж боддог. Харин би гоё лоскутан хөнжил шиг байхыг хүсдэг. Өөрийн байсан бүх хэсгүүдийг нэгтгээд, одоогийн өөрийгөө бүтээхийг хүсэж байна” гэж тэр хэлжээ.
Энэ удаагийн тусгай дугаарт 2007 онд “Hannah Montana” цувралд Майкэйла Скитчийн дүрээр тоглож байсан Селена Гомес оролцохоор төлөвлөгдсөн байна.
Disney-тэй байгуулсан гэрээ нь 2010 онд дууссаны дараа Майли Сайрус өөрийн имиджийг эрс өөрчилж, өмнөх “дисней” төрхөөсөө салгахыг хичээж байсан. Тэрээр илүү зоримог стиль, шинэ хөгжмийн чиглэл сонгож, олон нийтийн анхаарлыг татаж байв.
Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Майли Сайрус 27 настай Макс Морандо-той сүй тавьсан байж болзошгүй гэх яриа гарсан. Тэд Лос-Анжелест болсон “Avatar: Fire and Ash” киноны нээлтэд хамт оролцох үеэр түүний гар дээрх том алмазан бөгж анхаарал татсан байна.
