Оны эхээр олон тооны шагнал гардуулах ёслол ар араасаа болсон ч дуучин Тейлор Свифт улаан хивсний ёслолуудад төдийлөн харагдаагүй билээ. Тэгвэл тэрээр энэ оны анхны алхаагаа Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан “iHeartRadio Music Awards 2026” наадмаас эхлүүллээ.
Тэрээр энэ үдэш “Wiederhoeft” брэндийн гаатай ногоон (mint-green) өнгийн хилэн корсет болон мини банзлаар гоёсон байна. Урдаа цахилгаантай, ирмэгийн чимэглэл бүхий корсет нь түүний өвөрмөц төрхийг тодотгож байсан бол мини банзал нь ямар нэгэн илүү дутуу гоёлгүй, чамин хэр нь энгийн загвартай байв.

Дуучин бүсгүй хувцасныхаа өнгөтэй ижил “Jimmy Choo” брэндийн сатин сандаал өмсөж, үсээ романтик загвараар засуулсан байлаа. Мөн чамин гоёл чимэглэлүүдээр төрхөө чимсэн бөгөөд тэдгээрээс очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж нь хамгийн их анхаарал татаж байв.

1 comment
Аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна