Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесТейлор Свифт сүйн бөгжөөрөө гоёж, энэ оны анхны улаан хивсний ёслолд оролцов

Тейлор Свифт сүйн бөгжөөрөө гоёж, энэ оны анхны улаан хивсний ёслолд оролцов

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Оны эхээр олон тооны шагнал гардуулах ёслол ар араасаа болсон ч дуучин Тейлор Свифт улаан хивсний ёслолуудад төдийлөн харагдаагүй билээ. Тэгвэл тэрээр энэ оны анхны алхаагаа Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан “iHeartRadio Music Awards 2026” наадмаас эхлүүллээ.

Тэрээр энэ үдэш “Wiederhoeft” брэндийн гаатай ногоон (mint-green) өнгийн хилэн корсет болон мини банзлаар гоёсон байна. Урдаа цахилгаантай, ирмэгийн чимэглэл бүхий корсет нь түүний өвөрмөц төрхийг тодотгож байсан бол мини банзал нь ямар нэгэн илүү дутуу гоёлгүй, чамин хэр нь энгийн загвартай байв.

Тейлор Свифт "iHeartRadio"-ийн улаан хивсний ёслолыг чимлээ

Дуучин бүсгүй хувцасныхаа өнгөтэй ижил “Jimmy Choo” брэндийн сатин сандаал өмсөж, үсээ романтик загвараар засуулсан байлаа. Мөн чамин гоёл чимэглэлүүдээр төрхөө чимсэн бөгөөд тэдгээрээс очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж нь хамгийн их анхаарал татаж байв.

Тейлор Свифт "iHeartRadio"-ийн улаан хивсний ёслолыг чимлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Сарубан 3 сар 27, 2026 - 14:53

Аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх