2025 оны зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Супер концерт-2025” тоглолт нь энэ зун Улаанбаатар хотын хамгийн том хөгжмийн үйл явдал болохоор байна. Солонгосын поп хөгжмийн домогт нэрүүд Монголын тайзнаа анх удаа шууд тоглолтоо хүргэхээр болж, шүтэн бишрэгчдийг нь хүлээлтэд автуулжээ.
Тайзнаа гарч, мянга мянган фэнүүдтэйгээ уулзах уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд K-POP урлагийн домог гэгддэг “Big Bang” хамтлагийн гишүүн, авьяаслаг дуучин Taeyang нэрлэгдэж байна. Түүний “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дэлхий нийтийг байлдан дагуулсан дуунууд нь Монголын хөгжмийн хорхойтнуудын сонсох дуртай хитүүдийн нэг билээ. Тэрбээр энэ удаа өөрийн халуун дулаан мэдрэмж, уянгалаг хоолой, тайзны хүчирхэг оролцоогоо монгол фэнүүдэд зориулан амьд тоглолтоороо хүргэх гэж байна.
Мөн “Heaven”, “I Will Show You”, “U&I” зэрэг сэтгэл хөдөлгөм дуунуудаараа олон улсад танигдсан хүчирхэг хоолойт соло уран бүтээлч Ailee ч бас энэхүү тоглолтын онцлох зочны нэгээр оролцоно. Түүний амьд тоглолт Монголын үзэгчдэд мартагдашгүй мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тус тоглолт нь зөвхөн солонгос уран бүтээлчдээр хязгаарлагдахгүй. Монголын шилдэг дуучид, бүжгийн хамтлагууд, дэлхийн түвшний DJ нарын хамтарсан үзүүлбэрүүд нэгэн дор өрнөж, үдэш орой хүртэл үргэлжлэхээр зохион байгуулагдаж байгаа нь энэхүү арга хэмжээг зуны хамгийн хүлээлттэй эвент болгож байна.
“Супер концерт-2025” шоу тоглолт нь 2025 оны зургаадугаар сарын 21-ний Бямба гарагт 14:00 цагаас эхэлж, 00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд зориулан тусгайлан зассан тайзан дээр зохион байгуулагдана. Зохион байгуулагчаар «EVANDIS entertainment» ажиллаж байна.
Тасалбарын борлуулалт зөвхөн SHOPPY платформоор дамжин 2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны 20:00 цагаас эхэлсэн. Үнийн хувьд Mid Bird тасалбар 165,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд энэ ангилалд 3,000 ширхэг тасалбар багтжээ. Mid Bird тасалбар дуусмагц General Admission (GA) тасалбар 225,000 төгрөгөөр нээгдэнэ. Super Fan Experience 375,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 500 ширхэгээр хязгаарлагдсан. VIP Experience ангилал аль хэдийнэ дууссан бол Ultimate Experience Zone багц тооны хязгаартайгаар зарагдаж байна. Тасалбар дууссан тохиолдолд хугацаанаас үл хамааран борлуулалт автоматаар хаагдана гэдгийг зохион байгуулагчид анхааруулжээ.
