Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБилли Айлиш найз залуу Нэт Вольфтойгоо анх удаа олны өмнө хамт гарлаа

Билли Айлиш найз залуу Нэт Вольфтойгоо анх удаа олны өмнө хамт гарлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хос Лос-Анджелес дахь нээлтэд хамт оролцов

Билли Айлиш анх удаа өөрийн найз залуу, жүжигчин, хөгжимчин Нэт Вольф-той хамт олны өмнө гарчээ. Хос Лос-Анджелест болсон Биллигийн концертын кино “Hit Me Hard And Soft: The Tour”-ын нээлтэд хамт хүрэлцэн ирсэн байна.

24 настай дуучин бүсгүй цагаан цамцан дээр ногоон футболк давхарлан өмсөж, хар банзалтай төрх бүрдүүлжээ. Харин 31 настай Нэт Вольф сонгодог хослол сонгосон байна. Тэд арга хэмжээний үеэр хамтдаа зураг даруулж, тэврэлдэн, харилцаагаа нуухгүй байв.

Фенүүд хосыг халуун дотноор хүлээж авав

Билли болон Нэт нарын хамтын анхны улаан хивсний төрх цахим орчинд хурдан тархаж, фенүүдийн дунд эерэг сэтгэгдэл давамгайлжээ.

Сошиал хэрэглэгчид:

“Хөөрхөн хосууд.”

“Ядаж л тэр царайлаг залуутай юм.”

“Үнэхээр тэдэнд баяртай байна.”

хэмээн бичсэн байна.

Билли харилцаагаа 2025 онд баталж байв

Билли Айлиш 2025 оны зун жүжигчин, хөгжимчин Нэт Вольфтой үерхэж буйгаа баталсан юм. Үүний дараа Нэт Вольф дуучин бүсгүйд маш их татагдсан бөгөөд энэ харилцаа гэрлэлтэд хүрнэ гэж нууцаар найдаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарч байв.

Нэт Вольф нь жүжигчин Полли Дрейпер-ийн хүү бөгөөд кино, хөгжим, телевизийн салбарт танигдсан уран бүтээлч юм.

Сүй тавьсан гэх цуурхал ч гарч байжээ

Хэдэн сарын өмнө Билли Айлиш “Грэмми” шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр ядам хуруундаа бөгжтэй гарч ирснээр сүй тавьсан байж магадгүй гэх цуурхлыг өдөөсөн байна.

Гэсэн ч дуучин бүсгүй болон Нэт Вольф нар энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй юм.

Биллигийн өмнөх харилцаанууд

Нэт Вольфоос өмнө Билли Айлиш хэд хэдэн алдартантай нэр холбогдож байв. Тэрээр өмнө нь дуучин Жесси Разерфорд, реппер Брэндон Адамс, жүжигчин, зохиолч Мэттью Тайлер Ворс нартай харилцаатай байсан.Мөн өнгөрсөн намар Биллигийн ах сүй тавьсан бөгөөд түүний сүйт бүсгүй Клаудиа-г цахим орчинд Биллигийн “хуулбар” хэмээн нэрлэх болсон юм.

Билли Айлиш найз залуу Нэт Вольфтойгоо анх удаа олны өмнө хамт гарлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх