Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ $2 саяын шагналын сантай Esports World Cup 2026 тэмцээний Playoffs шатанд шалгарлаа

The MongolZ $2 саяын шагналын сантай Esports World Cup 2026 тэмцээний Playoffs шатанд шалгарлаа

0 сэтгэгдэлүүд

paiN Gaming-ийг 2:0-ээр буулган авав

Цахим спортын олимп хэмээн нэрлэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter-Strike 2 төрлийн өрсөлдөөн Францын нийслэл Парис хотноо үргэлжилж байна.

Нийт 2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын The MongolZ баг амжилттай тоглож, Playoffs буюу шөвгийн 16 шатанд шалгарлаа. Манай баг шийдвэрлэх тоглолтод Бразилын paiN Gaming-ийг 2:0 харьцаатай хожсон байна.

D хэсгээс доод хүснэгтээр дамжин шалгарлаа

The MongolZ баг D хэсэгт эхний тоглолтоо Европын magic багийн эсрэг хийж, ялалт байгуулсан. Харин дараагийн тоглолтод Украины NAVI багт хожигдсоноор доод хүснэгт рүү шилжсэн юм.

Ингэснээр шөвгийн 16-д үлдэх эсэхийг шийдэх тоглолтод Бразилын paiN Gaming-тэй учраа таарсан бөгөөд алдаа гаргалгүй тоглож, 2:0-ээр илүүрхэн Playoffs шатны эрхээ авлаа.

Playoffs тоглолтууд ирэх лхагва гарагаас эхэлнэ

Esports World Cup 2026 тэмцээний Playoffs шатны тоглолтууд ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэхээр байна. The MongolZ өнөөдрийн ялалтаараа чансаандаа 36 оноо нэмсэн нь багийн олон улсын байр суурийг улам бататгах чухал үзүүлэлт боллоо.

Монголын цахим спортын амжилт олон улсын тавцанд улам өсөж буй энэ үед The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа нь фэнүүдийн анхаарлыг мөн татаж байна.

Түрүүлсэн баг $600 мянган ам.доллар авна

Esports World Cup 2026 тэмцээний Counter-Strike 2 төрлийн нийт шагналын сан 2 сая ам.доллар бөгөөд байруудын шагнал дараах байдлаар хуваарилагдана.

  • I байр: 600 мянган ам.доллар
  • II байр: 340 мянган ам.доллар
  • III байр: 190 мянган ам.доллар

The MongolZ шөвгийн 16-д шалгарснаар тэмцээний хамгийн хүчтэй багуудтай өрсөлдөх эрхээ авч, цаашдын шатанд илүү өндөр амжилтын төлөө тоглохоор боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх