tvN-ийн sitcom “Blue Tower” бүтээлээр олонд танигдсан жүжигчин Lee Yong Joo 44 насандаа таалал төгсжээ.
Lee Yong Joo-гийн оршуулгын ёслол наймдугаар сарын 31-ний өглөө 06:30 цагт Gyeonggi мужийн Bundang Jesaeng Hospital Funeral Hall-д болсон байна. Түүнийг Seongnam City Funeral Culture Center-д нутаглуулжээ.
Lee Yong Joo наймдугаар сарын 29-нд зүрх гэнэт зогссоны улмаас нас барсан байна. Мэдээллээр түүний суурь өвчин болох hypertrophic cardiomyopathy буюу зүрхний булчингийн зузааралт хүндэрч, улмаар амь насаа алдахад хүргэсэн гэжээ. Түүний таалал төгссөн тухай мэдээг анх ойр дотнын хүмүүс нь олон нийтэд хуваалцсан байна.
Lee Yong Joo 2012 оноос tvN-ээр гарч эхэлсэн “Blue Tower” sitcom-д шинэ цэргийн дүр бүтээснээр үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн юм. Түүний олон жил хамтран ажилласан Kim Jae Woo, Baek Bong Gi, Kim Ho Chang, Jung Jin Wook, Song Young Jae нар оршуулгын ёслолд хүрэлцэн ирж, сүүлчийн хүндэтгэл үзүүлжээ.
Kim Ho Chang олон нийтийн сүлжээндээ сэтгэл хөдөлгөм үг бичиж, Lee Yong Joo өөрийг нь жүжигчний замналаа орхих талаар бодож байх үед хэрхэн зоригжуулж байсныг дурссан байна.
“Чи чадна, Ho Chang. Битгий бууж өг. Ядаж чи Blue Tower-ийн гэр бүлийн хамгийн бага нь болохоор эцсээ хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж тэр Lee Yong Joo-гийн хэлж байсан үгийг дурсжээ.
Kim Ho Chang мөн:
“Би чамд итгээд эцсээ хүртэл явна. Тэндээ аз жаргалтай, өвдөлтгүй байгаасай гэж хүсэж байна. Удахгүй бусад ах нартайгаа хамт чам дээр дахин очно” хэмээн бичсэн байна.
Kim Jae Woo ч мөн олон нийтийн сүлжээндээ олон жилийн найзаа дурсаж, Lee Yong Joo-г “хамтран ажиллагчдаа чин сэтгэлээсээ анхаардаг сайн хүн, хэнээс ч илүү хүсэл тэмүүлэлтэй жүжигчин байсан” гэж тодорхойлжээ.
Lee Yong Joo 2004 онд “Doma Ahn Joong Keun” киногоор жүжигчний гараагаа эхлүүлсэн. Дараа нь “Hello, Francesca”, “Princess Hours”, “Let’s Eat” зэрэг бүтээлүүдэд тоглож, олон үзэгчидтэй танил болсон юм.
“Blue Tower” цуврал дууссаны дараа тэрээр туслах дүр, cameo дүрүүдээр дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцсоор байсан бөгөөд YouTube-ийн үйл ажиллагаа ч эрхэлж байжээ.
Харин 2022 оны орчимд тэрээр хувийн бизнесдээ төвлөрөхийн тулд жүжигчний ажлаасаа түр холдсон байна. Lee Yong Joo 44 настайдаа хорвоог орхиж, хамтран зүтгэгчид болон фэнүүдийнхээ дурсамжинд үлдлээ.
