Лхагва, 10 сар 21, 2026
Нүүр хуудас K-dramaPark Bo Gum, Kim You Jung нар 10 жилийн өмнөх selfie-гээ дахин бүтээжээ

Park Bo Gum, Kim You Jung нар 10 жилийн өмнөх selfie-гээ дахин бүтээжээ

0 сэтгэгдэлүүд

Park Bo Gum болон Kim You Jung нар 10 жилийн өмнө хамт авахуулж байсан алдарт selfie-гээ дахин бүтээж, фэнүүдийн дурсамжийг сэргээжээ.

Наймдугаар сарын 29-нд Elle Korea-гийн албан ёсны олон нийтийн сүлжээний хаягт нэгэн video нийтлэгдсэн байна. Уг нийтлэлд:

“Та нар удаан хүлээсэн үү? ‘Love in the Moonlight’-ийг 10 жил хүлээсэн хүмүүст зориулж бид үүнийг бэлтгэлээ. Park Bo Gum, Kim You Jung, Jin Young, Chae Soo Bin, Kwak Dong Yeon нартай хамт 2016 он руу буцах уу?” гэж бичжээ.

Нийтлэгдсэн video-д KBS 2TV-ийн “Love in the Moonlight” drama-ийн гол дүрийн жүжигчид болох Park Bo Gum, Kim You Jung, Jin Young, Chae Soo Bin, Kwak Dong Yeon нар оролцсон байна.

“Love in the Moonlight” нь Joseon үеийн түүхэнд бичигдээгүй залуусын өсөлт, хайр дурлалыг өгүүлэх ордны romance drama бөгөөд анх 2016 онд цацагдсан. Энэ жил тус бүтээлийн 10 жилийн ой тохиож байгаа юм.

Elle Korea “Love in the Moonlight”-ийн гол дүрийн жүжигчидтэй хамтран 10 жилийн ойд зориулсан photoshoot хийжээ. Үүнээс хамгийн их анхаарал татсан хэсэг нь Park Bo Gum болон Kim You Jung нарын 10 жилийн өмнөх selfie pose-оо дахин бүтээсэн зураг байв.

Kim You Jung 2016 онд Park Bo Gum-той хамт авахуулсан зургаа өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан. Харин 10 жилийн дараа тэд яг ижил pose авч, тухайн үеийн дурсамжийг дахин амилуулжээ.

Фэнүүдийн анзаарснаар хоёр жүжигчин 10 жилийн өмнөхөөсөө илүү төлөвшсөн, гүнзгий уур амьсгалтай харагдсан ч visual нь бараг өөрчлөгдөөгүй мэт байжээ. Тэд цаг хугацаа өнгөрөөгүй мэт гоо үзэсгэлэн, дулаан chemistry-гээ дахин харуулсан байна.

Park Bo Gum ч мөн уг нийтлэлд like дарж, дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Үүнээс гадна Park Bo Gum, Kim You Jung, Jin Young, Chae Soo Bin, Kwak Dong Yeon нар KBS 2TV-ийн “Love in the Moonlight Again” variety show-д дахин нэгдэхээр болсон байна. Энэхүү 10 жилийн ойн тусгай нэвтрүүлэгт жүжигчдийн хоёр өдөр, нэг шөнийн аяллыг харуулах аж.

“Love in the Moonlight Again” тусгай нэвтрүүлэг есдүгээр сарын 16 болон 23-нд цацагдахаар төлөвлөгджээ. Ийнхүү 2016 онд үзэгчдийн хайртай хос болсон Park Bo Gum, Kim You Jung нар 10 жилийн дараа дахин хамтдаа гарч ирсэн нь drama-ийн фэнүүдэд онцгой бэлэг боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх