Kim Kardashian улаан хоолойн үрэвсэлтэй гэж оношлогдон эмнэлэгт үзүүлсэн тухайгаа “The Kardashians” реалити шоуны шинэ улирлын трейлерт дэлгэжээ. Энэ мэдээ түүний аав Robert Kardashian улаан хоолойн хорт хавдраар нас барсан түүхтэй холбоотойгоор олны анхаарлыг ихээр татсан байна.
45 настай Kim Kardashian-д эзофагит буюу улаан хоолойн үрэвсэл гэсэн онош тавьжээ. Энэ үед улаан хоолойн салст бүрхэвч үрэвсэж, хавагнах боломжтой бөгөөд удаан хугацаанд эмчлэгдэхгүй үргэлжилбэл зарим тохиолдолд Barrett-ийн улаан хоолой зэрэг өөрчлөлт үүсэх эрсдэл нэмэгддэг. Ийм өөрчлөлт нь цаашид улаан хоолойн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж эмнэлгийн эх сурвалжууд тайлбарладаг.
Kim Kardashian-ы хувьд уг онош бүр ч эмзэг сэдэв болжээ. Учир нь түүний аав Robert Kardashian 2003 онд 59 насандаа улаан хоолойн хорт хавдраар нас барсан юм.
Шоуны трейлерт Kim Kardashian эмнэлэгт шинжилгээ хийлгэж буйгаар гарч, өөрийн оношоо:
“Би эзофагиттай”
хэмээн хэлжээ.
Үүний дараа продюсер түүнээс:
“Таны аав үүнээс болж нас бараагүй гэж үү?”
гэж асуухад Kim:
“Тийм”
хэмээн хариулсан байна.
Kim Kardashian-ы ээж Kris Jenner ч охиныхоо эмнэлэгт хэвтсэнд сэтгэл нь их хөдөлсөн байна. Тэрээр:
“Би үнэхээр тэсэхгүй нь, уйлмаар байна”
хэмээн ярьжээ.
Kim Kardashian нэрт хуульч Robert Kardashian болон Kris Jenner нарын гэр бүлд төрсөн. Robert Kardashian нь O. J. Simpson-ы найз бөгөөд өмгөөлөгчдийн багийн гишүүн байснаараа АНУ-д өргөн танигдсан юм.
Robert Kardashian, Kris Jenner нар 1978 онд гэрлэж, 1991 онд салсан байна. Тэдний гэр бүлд Kourtney Kardashian, Kim Kardashian, Khloé Kardashian болон Robert Kardashian Jr. нар төржээ.
Robert Kardashian-ы 2003 оны нас баралт гэр бүлийнхэнд нь хүндээр туссан бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэн Kardashian-Jenner гэр бүл 2019 онд University of California, Los Angeles-ийн дэргэд Robert G. Kardashian Center for Esophageal Health төвийг байгуулсан байна.
Тус төв нь улаан хоолойн өвчний оношилгоо, эмчилгээ болон судалгааны чиглэлээр ажилладаг.
Kris Jenner 1991 онд олимпын аварга Bruce Jenner-тэй гэрлэж, Kendall Jenner болон Kylie Jenner нарыг төрүүлжээ. Bruce Jenner хожим Caitlyn Jenner нэрээр амьдрах болсон бөгөөд хос 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.
2014 онд Kris Jenner Ibiza-д болсон загвар зохион бүтээгч Riccardo Tisci-гийн үдэшлэг дээр talent manager Corey Gamble-тай танилцсан бөгөөд тэдний харилцаа одоог хүртэл үргэлжилж байгаа гэж нийтлэлд дурджээ.
Kim Kardashian өөрөө гурван удаа гэрлэж байсан. Kanye West-тэй хийсэн сүүлчийн гэрлэлтээс нь дөрвөн хүүхэд төрсөн бөгөөд хос 2022 онд албан ёсоор салжээ.
Мөн эх сурвалжид Kim Kardashian-ыг Formula 1-ийн тамирчин Lewis Hamilton-тай болзож байгаа гэж дурдсан ч энэ мэдээллийг талууд албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Kim Kardashian-ы шинэ онош нь аавынх нь өвчний түүхтэй давхцаж байгаа учраас гэр бүлийнхэн болон фэнүүдийн санааг зовоосон байна.