BLACKPINK-ийн Lisa Instagram-д нийтэлсэн шинэ зургуудаараа Солонгосын зарим хэрэглэгчийн ширүүн шүүмжлэлд өртжээ. Тус улсын хэвлэлүүд түүний өмссөн хувцаснуудыг “хэт задгай” хэмээн тодорхойлсон байна.
Lisa саяхан Instagram хуудсандаа цуврал зураг нийтэлжээ. Солонгосын хэд хэдэн мэдээллийн сайт тэдгээрээс зарим зургийг дахин нийтэлж, өмнөхөөсөө илүү задгай хувцасласан байгааг нь онцолсон байна.
Үүний дараа Солонгосын зарим сошиал хэрэглэгч түүний төрхийг эрс шүүмжилжээ. Nate платформд бичсэн сэтгэгдлүүдээс:
“Тэр жирийн дуучин биш юм шиг. Хүүхдүүд ч үүнийг харж байгаа шүү дээ. Гэтэл тэр биеэ ил гаргахдаа бүр хэт автчихсан мэт. Насанд хүрэгчдийн энтертайнмент салбарын жүжигчин юм уу? Шөнийн клубт бүжиглэдэг хүн шиг харагдаж байна.”
“Jennie-тэй хэн нь илүү задгай хувцаслах вэ гэж өрсөлдөж байгаа юм шиг.”

Өөр нэг хэрэглэгч:
“Үнэхээр хямдхан харагдаж байна… ёстой…”
Мөн нэгэн сэтгэгдэлд:
“BLACKPINK-ээс тусдаа гарахаараа энэ хэдэн охид бие галбираараа өрсөлдөхөөс өөр аргагүй болдог юм байх даа… BLACKPINK гэдгийг нь мэдэхгүй бол зүгээр л нэг тренд дагасан хүмүүс шиг харагдах байх, тийм үү?”


