Пүрэв, 10 сар 8, 2026
Нүүр хуудас Кино“Их Говийн манаач” баримтат кино Энэтхэг, БНСУ-ын кино наадмуудын шигшээд шалгарлаа

“Их Говийн манаач” баримтат кино Энэтхэг, БНСУ-ын кино наадмуудын шигшээд шалгарлаа

0 сэтгэгдэлүүд

Дэлхийд цор ганц Монголын Их говьд оршин амьдардаг, 50 хүрэхгүй бодгаль үлдсэн мазаалай баавгай болон түүнийг хамгаалагчдын тухай өгүүлэх “Их Говийн манаач” баримтат кино Энэтхэг болон Өмнөд Солонгос улсуудын олон улсын кино наадмын үндсэн хэсэгт (“Official Selection”) шалгарч, олон орны шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөхөөр боллоо.

Найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын хамтын бүтээл болох уг кинонд Алтайн өвөр говийн онгон дагшин байгаль, мазаалай баавгай болон бусад унаган төрөл зүйлүүдийг залуу биологчийн амьдралтай холбон дүрсэлжээ. Эх байгалиа өвлүүлэн үлдээхээр тэмцэж буй байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачдын дуу хоолойг тусгасан энэхүү бүтээл нь 2026 оны нэгдүгээр сард Говийн Их Дархан Цаазат Газрын түүхт 50 жилийн ойд зориулан нээлтээ хийж байв.

Олон улсын кино наадмуудын амжилт, шагналууд

“Их Говийн манаач” баримтат кино нь дэлхийн олон орны нэр хүндтэй кино наадмуудад амжилттай оролцож, дараах шагналуудыг хүртээд байна:

  • Энэтхэг (“Fest5” IFF): Колкот хотноо 11 сарын 20-24-нд болох тус наадмын албан ёсны үзвэрийн хэсэгт шалгарав.
  • БНСУ (“Seoul Whistler” IFF): Сөүл хотод 10 сарын 23-26-нд болох наадамд өрсөлдөхөөр сонгогдсон.
  • БНСУ (Бусан): “Монголын кино өдрүүд”-ийн нээлтийн киногоор шалгаран толилуулагдсан.
  • Их Британи (“MegaFlix” IFF): “Шинжлэх ухаан болон байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарав.
  • АНУ (“Angeles Documentary” IFF): “Шилдэг зураглаач” шагналыг хүртэв.
  • Таиланд (Бангкокийн кино наадам): “Кино шүүмжлэгчдийн нэрэмжит шилдэг баримтат кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг гэрэл зураг”, “Шилдэг зураглаач” гэсэн 5 номинацид түрүүлэв.
  • Болгар (“Golden FEMI” IFF): “Алтайн Өвөр Говийн Алтан Мазаалай” алтан цомыг хүртсэн.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх