Хамтлагаасаа гарсны дараа к-попын уран бүтээлчид энгийн ажил эрхлэх нь ховор үзэгдэл биш.
Гэвч саяхан EVERGLOW хамтлагийн гишүүн асан Mia-гийн одоогийн амьдралын талаарх мэдээлэл олон хүнийг гайхшруулжээ.
RedNote платформд нэгэн хэрэглэгч кофе авахаар очоод баристатай ярилцаж байх үедээ түүнийг өмнө нь айдол байсан гэдгийг мэдсэн тухай бичсэн байна. Гэхдээ гадаад төрх, уур амьсгал нь айдол байсан үеийнхээсээ эрс өөр санагдсан тул яг аль хамтлагт байсныг нь таньж чадаагүй гэжээ.
“Кофе авахаар ороод ажилтантай ярилцаж байтал өмнө нь айдол байсан гэж хэлсэн. Гэхдээ яг ямар хамтлагт байсныг нь огт мэдсэнгүй. Одоогийн төрх нь өмнөхөөсөө үнэхээр их өөр санагдсан.”

Уг нийтлэл X платформд мөн олны анхаарлыг татсан бөгөөд нэгэн хэрэглэгч зураг дээрх хүн Mia болохыг тайлбарлажээ.
Үүний дараа сошиал хэрэглэгчид олноороо сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Mia авьяас, тайзны харизмээрээ танигдаж байсан атлаа айдолын амьдралаа орхисны дараа бариста хийж байгаа нь зарим шүтэн бишрэгчийг гайхшруулж, харамсахад хүргэжээ. Ялангуяа EVERGLOW хамтлагийн өмнө нь туулсан нөхцөл байдал болон гишүүдэд хэрхэн ханддаг байсан тухай асуудлыг мэддэг хүмүүс илүү хүчтэй хүлээж авсан байна.