Пүрэв, 10 сар 8, 2026
Нүүр хуудас K-popСолонгосын од жин бууруулах эм хэрэглэсний дараах туршлагаа хуваалцжээ

Солонгосын од жин бууруулах эм хэрэглэсний дараах туршлагаа хуваалцжээ

0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын рэппер Swings жин бууруулах эм хэрэглэж байхдаа бөөлжсөн тухайгаа хуваалцжээ. 10-р сарын 6-нд тэрээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж, Mounjaro эм хэрэглэсэн туршлагаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Swings:

“Дөнгөж сая эмнэлэгт эмчилгээ хийлгэхдээ эмнээс болоод бөөлжиж магадгүй учраас бага идээрэй гэж анхааруулсан. Харин би ‘юу л бол’ гэж бодоод их идчихсэн” гэжээ.

Тэрээр одоогоор Mounjaro-г 12.5 мг тунгаар хэрэглэж байгаагаа хэлээд:

“Гэтэл яасан гэж санана? Үнэхээр бөөлжсөн” хэмээн бичсэн байна.

Дараа нь тэр:

“Яагаад гэдгийг мэдэх үү? Би 10 гамбургер идсэн” гэж нэмж хэлжээ.

Өмнө нь Swings жингээ хасахын тулд хэд хэдэн төрлийн эм хэрэглэж, хоёр долоо хоногийн дотор 6 кг хассан ч дараа нь нөлөө нь төдийлөн мэдрэгдэхээ больсон тул тунгаа нэмэгдүүлсэн гэж ярьж байсан юм.

Swings 2008 онд рэпперээр дебют хийсэн бөгөөд өнгөрсөн жилээс жүжигчний карьераа эхлүүлжээ. Тэрээр өнгөрсөн сарын 23-нд нээлтээ хийсэн «Tazza 4» кинонд тоглосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх