Бямба, 10 сар 10, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСогтуу үедээ Жулия Робертс руу уурлан дайрчээ: Майкл Дуглас олон жилийн өмнөх дуулианаа дэлгэв

Согтуу үедээ Жулия Робертс руу уурлан дайрчээ: Майкл Дуглас олон жилийн өмнөх дуулианаа дэлгэв

0 сэтгэгдэлүүд

Уг явдал олон жилийн өмнө болсон ч Холливудын од Майкл Дуглас дэлгэрэнгүйг нь одоо л ярьжээ. Жүжигчин өөрийн «Одна адская поездка» дурсамжийн номдоо өмнө нь олонд төдийлөн мэдэгдээгүй амьдралынхаа түүхүүдийг дэлгэсээр байна. Энэ удаа тэр Жулия Робертстэй холбоотой таагүй явдлын талаар ярьсан гэж People мэдээлжээ.

Дуглас, Робертс хоёр нэгэн үе Flatliners кинон дээр хамтран ажиллаж байв. Жулия Робертс тус киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн бол Майкл Дуглас продюсеруудын нэгээр ажиллажээ. Тухайн үед Робертсийн найз залуу байсан Кифер Сазерленд ч уг кинонд тоглосон байна.

Майкл Дуглас Жулия Робертстэй холбоотой дуулианаа ярив

Хожим тэд “Алтан бөмбөрцөг” наадмын үдэшлэг дээр дахин тааралджээ. Майкл Дуглас тухайн үед 13 настай байсан хүү Кэмероныхоо хамт үдэшлэгт ирсэн байна.

Жулия Робертс Кэмероныг хараад тэвэрч, түүнтэй хошигножээ. Гэвч тухайн үед согтуу байсан Дугласт энэ нь таалагдаагүй бөгөөд тэр Робертс руу уурлан дайрч, хэд хэдэн таагүй үг хэлсэн аж.

Майкл Дуглас болсон явдлын ноцтой байдлыг маргааш өглөө нь л ойлгожээ. Түүн рүү Flatliners киноны өөр нэг продюсер утасдаж, ийм үйлдлээрээ хэтрүүлсэн гэдгийг нь хэлсэн байна.

Үүний дараа Дуглас нөхцөл байдлыг засахыг оролдож, Жулия Робертст цэцэг илгээн зан авирынхаа төлөө уучлал хүсжээ. Хожим тэр жүжигчин болон тухайн үеийн найз залуу Кифер Сазерлендээс нь биечлэн уучлал гуйсан байна.

Тэр явдлын дараах харилцааныхаа талаар Дуглас ярихдаа Кифер Сазерлендтэй найз хэвээр үлдсэн ч Жулия Робертстэй харилцаа нь “тийм ч сайн биш” болсон гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх