Хөлбөмбөгчдийн трансферийн зах зээлийн үнэлгээг гаргадаг Transfermarkt портал тоглогчдын зах зээлийн үнийг завсрын байдлаар шинэчилсний дараа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтыг “Манчестер Сити”-гийн Норвеги довтлогч Эрлинг Холанд болон “Барселона”-гийн Испани жигүүрийн тоглогч Ламин Ямаль тус бүр 220 сая еврогийн үнэлгээгээр тэргүүлж байна. Харин “Реал Мадрид”-ын Франц довтлогч Килиан Мбаппе 200 сая еврогийн үнэлгээтэйгээр удаалжээ.
2026 оны 10-р сарын 9-ний байдлаарх Transfermarkt-ийн хамгийн өндөр үнэлгээтэй тоглогчдын жагсаалт:
- Эрлинг Холанд (“Манчестер Сити”) — 220 сая евро.
- Ламин Ямаль (“Барселона”) — 220 сая евро.
- Килиан Мбаппе (“Реал Мадрид”) — 200 сая евро.
- Майкл Олисе (“Бавари”) — 180 сая евро.
- Жуд Беллингем (“Реал Мадрид”) — 160 сая евро.
- Педри (“Барселона”) — 150 сая евро.
- Жоау Невеш (ПСЖ) — 140 сая евро.
- Хвича Кварацхелия (ПСЖ) — 140 сая евро.
- Витинья (ПСЖ) — 140 сая евро.
- Винисиус Жуниор (“Реал Мадрид”) — 130 сая евро.