Америкийн дуучин Леди Гага буюу Стефани Жоанн Анжелина Жерманотта будалтгүй төрхөө харуулжээ.
Тэрээр уг бичлэгийг Instagram хуудсандаа нийтэлсэн байна.
40 настай дуучин бичлэгийн эхэнд нүүр будалтгүй харагдсан бөгөөд дараа нь арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхэж, нүүрнийхээ хэлбэрийг тодотгон контур будалт хийжээ. Мөн нүд орчмын арьсны өнгийг жигдэлж, уруулаа будсан байна.
Түүний үсийг өндөр боосон байжээ.