Pretty Little Liars цувралын од Киган Алленыг Лос-Анжелест буу тулган дээрэмдэж, зодсон байна. 37 настай Америкийн жүжигчин энэ талаар Instagram хуудсандаа мэдээлжээ.
Аллены хэлснээр, тансаг зэрэглэлийн хүнсний дэлгүүрийн гадна маск зүүсэн хоёр эр түүн рүү дайрч, амь насанд нь заналхийлэн бугуйн цагаа өгөхийг шаардсан байна.
“Тэр хоёр залуу толгой руу минь цохиж, буу болон хутга тулгаад дараа нь зугтсан. Тэд масктай байсан бөгөөд миний цагийг аваад явсан” гэж тэр ярьжээ.
Хэргийн үеэрх хяналтын камерын бичлэгт Аллен дэлгүүрийн зогсоол дээр ачааны машиныхаа тээшний хэсэгт эд зүйлсээ хийж байхад маск зүүсэн хоёр эр түүн рүү ойртож буй нь харагдсан байна.
Сэжигтнүүдийн нэг нь жүжигчний толгой руу буугаар хэд хэдэн удаа цохисон бол нөгөө нь түүнийг барьж, хутгаар сүрдүүлжээ.
Дээрэмчид Аллены гэмтсэн гарт байсан бугуйвч болон бөгжийг нь авч яваагүй байна. Жүжигчин өөрийгөө тархины доргилт авсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд эмчид үзүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлжээ.