Бямба, 10 сар 17, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес“Spider-Man”-ы Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг өөрөө удирдаж, шинэ нөхөрт нь “хүлээлгэн өгчээ”

“Spider-Man”-ы Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг өөрөө удирдаж, шинэ нөхөрт нь “хүлээлгэн өгчээ”

2 сэтгэгдэлүүд

“Spider-Man” киноны дүрээрээ дэлхийд танигдсан жүжигчин Тоби Магуайр хуучин эхнэр Женнифер Мейерийнхээ хуримын ёслолд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулж, түүнийг шинэ нөхөр Жеффри Огунлесид “хүлээлгэн өгсөн” байна.

Сонирхолтой нь, Магуайр, Мейер нарын гэрлэлт албан ёсоор цуцлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа уг хурим болсон аж.

Үнэт эдлэлийн дизайнер, Jennifer Meyer Jewelry брэндийн үүсгэн байгуулагч 49 настай Женнифер Мейер аравдугаар сарын 10-нд тэрбумтны өв залгамжлагч Жеффри Огунлеситэй гэрлэжээ.

Холливудын алдартнууд Хавайд цугларчээ

Жеффри Огунлеси нь Нигерийн тэрбумтан, хуульч, хөрөнгө оруулалтын банкир Адебайо Огунлесигийн хүү юм.

Хосууд Хавайн Ланай арал дахь Four Seasons амралтын газарт хуримын ёслолоо хийсэн бөгөөд арга хэмжээнд олон алдартан хүрэлцэн иржээ.

Тухайлбал, Леонардо Ди Каприо найз бүсгүй Витториа Череттитэйгээ, Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэр Лорен Санчес Безостойгоо оролцсон байна. Мөн Рэйчел Зои, Кортни Кокс зэрэг Холливудын алдартнууд зочдын дунд байжээ.

Тоби Магуайр, Женнифер Мейер нар 2007 онд гэрлэсэн бөгөөд 2016 оноос тусдаа амьдрах болсон юм. Тэд хамтдаа хоёр хүүхэдтэй.

Хос 2020 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ гаргасан ч салалт нь 2026 оны есдүгээр сарын 21-нд л албан ёсоор эцэслэгджээ.

Мейерийн гурван хүүхэд бүгд ээжийнхээ шинэ хуримын ёслолд оролцсон байна.

“Spider-Man”-ы Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг өөрөө удирдаж, шинэ нөхөрт нь “хүлээлгэн өгчээ”

Женнифер Мейер шинэ нөхрөөсөө охинтой болжээ

Женнифер Мейер болон Жеффри Огунлеси нар энэ оны эхээр охинтой болсон байна. Мейер зургадугаар сард Аавуудын баяраар нөхөртөө зориулсан Instagram нийтлэлээрээ гурав дахь хүүхдээ өлгийдөн авснаа анх олон нийтэд мэдэгджээ.

Тэд 2024 оны наймдугаар сард сүй тавьснаа зарлаж байсан бөгөөд Мейер тухайн үед сүйн бөгжөө харуулсан зургаа нийтлэн:

“ТИЙМ!!!” гэж бичиж байв.

Хос 2023 оны зунаас болзож эхэлсэн нь олон нийтэд мэдэгдэж, мөн оны арваннэгдүгээр сард Baby2Baby буяны байгууллагын гала арга хэмжээнд анх удаа хамтдаа улаан хивсэн дээр гарчээ.

Тоби болон Жеффри нарын харилцаа сайн гэв

Женнифер Мейер өмнө нь PEOPLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуучин нөхөр Тоби Магуайр болон одоогийн нөхөр Жеффри Огунлеси нар хоорондоо маш сайн харилцаатай гэдгийг онцолж байсан юм.

Түүний хэлснээр тэд баяр ёслол, төрсөн өдөр төдийгүй аяллаа ч хамтдаа өнгөрүүлдэг байна.

Мейер:

“Тоби бол гайхалтай аав, бас гайхалтай экс нөхөр. Жефф түүнд хайртай, Тоби ч Жеффэд хайртай. Тиймээс бүх зүйл сайхан болж байгаа” гэж ярьж байжээ.

Энэ удаагийн хуримд Тоби Магуайр зүгээр нэг зочин биш, харин экс эхнэрийнхээ шинэ амьдралын эхлэлийг биечлэн дэмжсэн гол хүмүүсийн нэг болсон нь олны анхаарлыг татжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Чимгээ 10 сар 15, 2026 - 00:54

Өө ямар гоё юм бэ! Са салсан ч гэсэн ингэж найрсаг үлдэж чаддаг нь бас л мундаг шүү

Хариулах
Түвшинбаяр 10 сар 15, 2026 - 01:02

Хүн чанар гэж энэ байхгүй юу. Хүн болгоны хийж чадах зүйл биш шүү дээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх