Бямба, 10 сар 17, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес4-р шатны хорт хавдартай Teddi Mellencamp эмчилгээний дундуур гоо сайхны мэс засал хийлгэжээ

4-р шатны хорт хавдартай Teddi Mellencamp эмчилгээний дундуур гоо сайхны мэс засал хийлгэжээ

0 сэтгэгдэлүүд

Америкийн телевизийн од Teddi Mellencamp хорт хавдрын 4-р шатны эмчилгээ хийлгэж байх хугацаандаа зовхины гоо сайхны мэс засалд орсноо өөрөө олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр уг шийдвэрийг дур мэдэн гаргаагүй бөгөөд хавдар судлалын эмч нараасаа зөвшөөрөл авсны дараа мэс засал хийлгэсэн гэдгээ онцолсон байна.

Мэдээлснээр Teddi Mellencamp энэ долоо хоногийн эхээр зовхины илүүдэл арьсыг засах мэс ажилбар хийлгэжээ. Мэс заслыг хийсэн Dr. Samela Sunder үйл явцын хэсгээс олон нийтийн сүлжээнд хуваалцсаны дараа хэрэглэгчид Mellencamp-аас олон асуулт асууж эхэлсэн байна.

Үүний дараа тэр өөрөө тайлбар хийж:

“Нэг асуултад дахин дахин хариулахгүйн тулд урьдчилж хэлчихье. Мэдээж миний хавдрын эмч нар үүнийг хийлгэж болно гэж зөвшөөрсөн. Тиймээс л би хийлгэхээр шийдсэн”

гэжээ.

Мөн:

“Мэс заслын турш би сэрүүн байсан. Пүрэв гарагт оёдлоо авах бөгөөд Лхагва гарагт дархлаа эмчилгээндээ орно”

хэмээн ярьсан байна.

Эмч нар зөвшөөртөл мэс заслыг хойшлуулж байжээ

Dr. Samela Sunder-ийн тайлбарласнаар Teddi Mellencamp уг мэс ажилбарыг хэсэг хугацааны турш хийлгэхийг хүсэж байсан ч хавдар судлалын эмч нар нь эрүүл мэндийн хувьд боломжтой гэж үзэх хүртэл хүлээсэн аж.

Эмчийн зөвшөөрөл гарсны дараа мэс заслыг хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийжээ.

Нийтлэгдсэн бичлэгт мэс заслын өмнөх зовхины үзлэгээс эхлээд оёдол тавьсны дараах үе хүртэл харагдсан байна. Mellencamp өөрийн зурган дээр:

“Хүмүүс намайг үүнийг заавал хийх шаардлагагүй гэж хэлж байгааг би мэднэ. Гэхдээ би өөрөө хийхийг хүссэн”

хэмээн бичжээ.

Мэс заслын дараа тэр нүдэндээ ягаан өнгийн хүйтэн жин тавин гэртээ харьсан байна.

Тэр удалгүй дархлаа эмчилгээ болон ээлжит шинжилгээндээ орсон тухайгаа ч хуваалцжээ. Дөрвөн сарын дараах анхны томоохон хяналтын шинжилгээ байсан учраас санаа зовж буйгаа хэлсэн ч дараа нь хавдрын шинжилгээний хариу сайн гарсныг мэдээлсэн байна.

Хавдар нь уушги, тархинд тархсан гэж өмнө нь мэдээлж байв

Teddi Mellencamp 2022 онд арьсны хорт хавдрын нэг төрөл болох меланомын хоёрдугаар шаттай гэж оношлогдсон юм.

Харин дараа нь өвчин нь 4-р шатанд хүрч, уушги болон тархинд үсэрхийлсэн талаар өөрөө мэдээлж байжээ. Тэр тухайн үед амьд үлдэх боломжийг 50 хувь гэж хэлсэн талаар өмнө нь ярьсан байна.

2025 оны аравдугаар сард Mellencamp шинжилгээгээр хавдар илрэхээ больсон талаар мэдээлсэн ч эмчилгээ нь дуусаагүй байв. Харин 2026 оны наймдугаар сард дархлаа эмчилгээгээ дахин есөн сар үргэлжлүүлэх шаардлагатай гэж ярьжээ.

Ийм нөхцөлд гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн нь олны анхаарлыг татсан ч Mellencamp эмчилгээ хариуцсан эмч нарынхаа зөвшөөрөлтэйгээр шийдвэр гаргаснаа онцолж байна.

Teddi Mellencamp “The Real Housewives of Beverly Hills” реалити нэвтрүүлгээр олонд танигдсан. Тэр Америкийн рок дуучин John Mellencamp-ийн охин бөгөөд гурван хүүхдийн ээж юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх