BTS хамтлагийн V гадаадад аялж байхдаа авхуулсан шинэ зургуудынхаа нэгэнд өмдний ар хэсэг бохирдсон мэт харагдсан талаар өөрөө тайлбар хийж, фэнүүдээ инээлгэжээ.
V аравдугаар сарын 20-нд Instagram хуудсандаа гадаадын нэгэн дарсны аж ахуйд зочилсон үеийнхээ хэд хэдэн зургийг нийтэлсэн байна.
Зурагнуудад тэр тайван, загварлаг төрхөөрөө харагдаж, зарим кадр нь бүр мэргэжлийн зураг авалт шиг уур амьсгалтай байжээ.
Гэхдээ нэг зураг фэнүүдийн анхаарлыг онцгой татсан байна. Түүний өмдний өгзөг орчимд ямар нэгэн зүйл наалдсан эсвэл шороонд хүрсэн мэт толбо харагдсан аж.
Үүнийг анзаарсан V зурагтаа:
“Шороо наалдсан юм биш шүү. Андуурахаар харагдаж байгааг ойлгож байна, гэхдээ угаасаа ийм. Үнэхээр тийм биш гэж хэлээд байна”

хэмээн хошигнон тайлбарлажээ.
Түүний энэ тайлбар фэнүүдийн дунд хөгжилтэй хариу үйлдэл төрүүлж, зураг өөрөө ч сошиалд хурдтай тархсан байна.
V сүүлийн үед BTS-ийн олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Хамтлаг Чили, Перу зэрэг Өмнөд Америкийн орнуудад хийсэн тоглолтуудаа дуусгасны дараа Азийн аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр бэлтгэж байна.
BTS-ийн “Arirang” аялан тоглолтын Азийн хэсэг арваннэгдүгээр сарын 19-нд Тайванийн Каошюн хотоос эхлэхээр төлөвлөгджээ.
Мөн Сингапур дахь тоглолтууд арванхоёрдугаар сарын 17, 19, 20, 22-нд National Stadium-д нийт дөрвөн удаа болох юм.