2026 оны арваннэгдүгээр сарын 23–29-ний өдрүүдийн ордуудын зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт төлөвлөсөн ажлаа нөхцөл байдалдаа нийцүүлэн өөрчилж болно. Гэхдээ ач холбогдол багатай зүйлд хэт автаж, үндсэн зорилгоосоо хазайхаас сэргийлээрэй. Түр зуурын таашаалыг урьтал болгон хийх ёстойгоо орхивол дараа нь чухал ажлуудаа гүйцээхэд хүндрэл үүсэж мэднэ. Бодол бүр тань хүчтэй сэтгэл хөдлөл дагуулах хандлагатай тул үг, үйлдлээ урьдчилан бодож цэгнэх шаардлагатай байна.
Од эрхсийн нөлөө тайван бус байдлыг тань нэмэгдүүлж болзошгүй. Чухал төсөлд гарсан саатал таны арга ухааныг шалгах ч хэвшмэл хүрээнээс гадуур сэтгэх чадвар гарцыг олоход тусална. Хүлээсэн үүргээ дуусгах нь тэвчээр шаардах боловч энэ сорилт таныг улам идэвхжүүлж болох юм.
Бусдын мэдрэмжийг ойлгож, ухаалгаар харилцаж чадвал дотроо хадгалж явсан асуудлаа ярилцах таатай нөхцөл бүрдэнэ. Харин бодлогогүй үг, хэрэггүй яриагаар хэн нэгнийг гомдоохоос болгоомжил. Долоо хоногийн төгсгөлд урам зоригоо хадгалан, шинэ арга барил турших нь үр дүнтэй. Өөрчлөлт хийхээр эхлүүлсэн ажил тань урагшилж, бүтээлч сэтгэлгээ улам идэвхжинэ.
Гэр бүлийн уур амьсгал, ойр дотнын хүмүүсийн хэрэгцээг анзаараарай. Амьдралд тулгарсан асуудлаа хайртай хүнтэйгээ нээлттэй хэлэлцэхэд тохиромжтой үе байна. Хайрын харилцаа дулаарч, сэтгэл догдлуулсан мэдрэмж төрөх бололтой. Өөдрөг байдал тань бусдыг татах тул хүссэн байр сууриа олоход энэ боломжийг ашиглаж болно.
Арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол найз нөхдийнхөө саналыг сонс. Авьяасаа хөгжүүлэх, дуртай зүйлдээ цаг гаргах боломж эрэлхийлээрэй. Спорт, хөгжим, дуу зэрэг сонирхолдоо анхаарах нь сэтгэл сэргээнэ. Ижил сонирхолтой хүрээлэлд нэгдсэнээр шинэ найзуудтай болж, үзэл бодлын хүрээгээ тэлэх боломжтой. Томоохон олон нийтийн арга хэмжээ мартагдашгүй сэтгэгдэл үлдээж мэднэ.
ҮХЭР
Ажлын уулзалт, бизнесийн хэлэлцээ олширч, нэлээд завгүй долоо хоног өнгөрөх төлөвтэй. Иймээс богино ч гэсэн амсхийх хугацааг төлөвлөгөөндөө оруулаарай. Бухимдалд автахын оронд өөртөө итгэлтэй байж, хүчин чармайлтаа зөв чиглүүлбэл амжилтад хүрэх боломж нэмэгдэнэ. Хамт олноороо оролцсон ажил эерэг шийдэлд хүрэх магадлалтай байна.
Санхүүгийн байдалд нөлөөлөх өөрчлөлтүүдийг анхааралтай ажигла. Зарим асуудлыг түр аргацаах бус, шийдэмгий алхмаар зохицуулах хэрэг гарна. Хуулийн холбоотой шийдэгдээгүй зүйл байвал удаах хэрэггүй. Бусадтай хамтран ажиллах нь таатай байх ч хэрэггүй маргаан үүсгэхээс зайлсхийх нь чухал.
Сэтгэн бодох чадвар, овсгоо самбаагаа ашиглан ашигтай тохиролцоо хийх боломж гарч мэднэ. Санаа зовоож буй асуудлаа нуухын оронд ил тод ярилцах нь шийдэлд ойртуулна. Гэхдээ нэмэлт мэдээлэлгүйгээр том шийдвэр гаргах, даахааргүй үүрэг авахад яарах хэрэггүй. Туршлагаа нэмэгдүүлж, нөхцөл байдлын үнэн мөн чанарыг ойлгох боломжийг ашиглаарай. Ажлын орчинд бусдын магтаалыг хүртэхээр хичээж буй нэгэн таны ахицыг саатуулж болзошгүй.
Долоо хоногийн сүүлээр хуучны танил, найзуудтайгаа уулзах хүсэл төрнө. Өргөн хүрээлэлтэй хүмүүст олон төрлийн урилга ирж мэднэ. Төлөвлөгөөгөө эцсийн мөчид өөрчлөх шаардлага гарсан ч уян хатан байвал цагийг илүү таатай өнгөрүүлнэ. Гэнэтийн, сэтгэл хөдөлгөсөн үйл явдалд бэлэн байхад гэмгүй. Аялал, идэвхтэй хөдөлгөөнд тохиромжтой үе байна.
Өөртөө төдийгүй хайртай хүмүүстээ цаг зориулахаа мартав. Чухал яриа өрнүүлэх бол тохирсон мөчийг сонгоорой. Хүлээсэн хариу, үр дүнгээ удахгүй мэдэж магадгүй. Хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг зуршлаа өөрчлөхөд таатай байна. Романтик үйл явдал харилцааг тань сэргээж, амьдралын сайхныг мэдрүүлнэ. Гэр бүлийнхэндээ зориулсан хөгжилтэй төлөвлөгөө гаргаж, хүүхдүүдтэйгээ ойртох оролдлого үр дүнтэй байх бололтой.
ИХЭР
Худалдаа, арилжааны асуудалд нягт нямбай хандах шаардлагатай долоо хоног байна. Худалдан авах барааныхаа чанарыг сайтар шалгаж, бизнесийн уулзалтад тэвчээртэй оролцоорой. Харилцааны ур чадвар тань чухал үүрэгтэй. Томоохон гэрээ боловсруулахын өмнө баримт, тооцооллоо бүрэн нягтлах нь зүйтэй.
Төсөөлөөгүй үйл явдал гарах боломжтой тул нэг төлөвлөгөөнд хэт баригдалгүй, нөхцөлдөө дасан зохицоорой. Буруу шийдвэр ажлыг саатуулж болох учраас дүгнэлтээ бодит мэдээлэлд тулгуурлан гарга. Танд төсөөллөө бүтээл болгон хувиргах чадвар бий. Гэхдээ бусдын санал, зөвлөгөөг үл хэрэгсэх нь ашиггүй.
Тодорхойгүй хариулттай асуудал таныг сорьж мэднэ. Шалгалт, сорилд оролцох хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхэд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Гэнэтийн нөхцөл эхэндээ төвөгтэй харагдсан ч удалгүй нааштайгаар эргэх боломжтой. Уур бухимдал, сэтгэлийн дарамтаа ганцаараа үүрэхийн оронд итгэдэг хүнтэйгээ хуваалцаарай. Хайрын харилцааны тогтвортой байдал сэтгэл санааг дэмжинэ.
Долоо хоногийн сүүлээр өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэл нэмэгдэх төлөвтэй. Нарийн судалгаа, бодит тооцоонд үндэслэсэн төслүүд урагшилна. Харин чадвараа хэт өндөр үнэлж, олон ажил зэрэг амлавал хугацаандаа дуусгаж чадахгүйд хүрч болзошгүй.
Чөлөөт цагаараа дуртай газраа очиж, өөрийгөө сэргээгээрэй. Нөхцөл байдал тогтворгүй үед ажил, амралтын тэнцвэрийг хадгалах амаргүй байж болно. Гэр бүлийн хувийн асуудлыг нийтэд дэлгэхээс зайлсхий. Хайртай хүнтэйгээ санал зөрвөл зөв гэдгээ зөвхөн үгээр бус, бодитой үйлдлээр ойлгуулахыг хичээ. Сэтгэлд дулаан хүмүүсийнхээ дунд байж, гэр бүлээрээ агаар салхинд гарах нь таатай. Эрүүл мэндийн асуудлаа анхаарч, шаардлагатай үзлэгээ төлөвлөөрэй.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногийн зурхайд санхүүгээ хуримтлал, хөрөнгө оруулалтаар нэмэгдүүлэх боломжийг онцолж байна. Олон нийтийн өмнө үг хэлэх хэрэг гарч мэдэх тул өөрийн мэдлэг, ур чадварыг харуулах бэлтгэлээ базаагаарай. Таныг дэмжих хүмүүс байх бөгөөд оновчтой санаа бусдын анхаарлыг татна.
Нэмэлт орлогын эх үүсвэрээ хөгжүүлэх нь чухал зорилго болно. Дараагийн зорилгодоо тууштай ажиллавал гарсан үр дүн сэтгэл ханамж авчрах боломжтой. Үнэнч, энэрэнгүй хандлага тань бусдад хүрнэ. Зөвлөгөө, тусламж хүссэн хүмүүст боломжийнхоо хэрээр дэмжлэг үзүүлээрэй.
Төвөгтэй асуудалтай тулгарсан ч зохицуулах чадвар танд байна. Саналаа бусдад ойлгуулж, дэмжүүлэхийн тулд бодлоо дараалалтай илэрхийлэх нь чухал. Зарим хүнд өр төлбөрөө хугацаанд нь барагдуулахад хүндрэл гарч болзошгүй. Зорилгоосоо хазайлгүй, хариуцлагатай замыг сонгох хэрэгтэй. Шинэ холбоо тогтоох хүсэл заримыг нь өөр ажлын байр эрэлхийлэхэд хүргэнэ.
Өрсөлдөгчид таны үйлдлийг анхааралтай ажигласан ч үүнд автаж сандрах шаардлагагүй. Зөв үйлдэл, бодит ажлаараа бусдын итгэлийг хүлээгээрэй. Дотнын найзын зөвлөгөө үнэ цэнтэй байна. Боломжоо анзааралгүй өнгөрөөхөөс сэргийлж, хов живээс зайгаа барь. Хэн нэгний итгэж хэлсэн нууцыг чанд хадгалах хэрэгтэй. Ганц бие хүмүүст хүчтэй татагдал, сэтгэл хөдөлгөсөн учрал тохиож мэднэ.
Долоо хоногийн төгсгөлд ажил хэргийн таатай харилцаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд дэм болно. Сайн ажилласан хүмүүс шагнал, урамшуулал хүртэх эсвэл цалингаа нэмүүлэх боломжтой. Гэхдээ мэдээлэл дамжуулахдаа тодорхой байж, үл ойлголцлоос сэргийлээрэй. Найдваргүй түншлэлээс хол байх нь зүйтэй.
Өндөр үнэтэй худалдан авалтад яарах хэрэггүй. Найзын хэрэглэж байсан эд зүйлийг авах санал ирвэл нөхцөлийг нь сайтар нягталж, тохиролцоогоо тодорхой болго. Гэр бүлийнхэн таны дэмжлэгийг хүлээж байна. Гэнэтийн асуудалд сөргөөр хариулахын оронд тайван ярилцаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөөрэй. Гэрийнхээ орчныг шинэчлэхэд анхаарах нь бодлоо цэгцлэхэд тусалж мэднэ.
АРСЛАН
Эрсдэлтэй шийдвэрээс татгалзаж, нөхцөл байдлыг тайван ажиглах долоо хоног байна. Хэцүү үед арга эвээ олох чадвартай учраас яаран сандрах хэрэггүй. Сонирхолтой санал ирж, зарим хүний талаар өмнө нь анзаараагүй зүйлээ олж харах боломжтой.
Ачаалал ихтэй хүмүүсийн харилцаанд үл ойлголцол үүсэж мэднэ. Ядаргаа, дарамт уур бухимдлыг нэмэгдүүлэх тул ярихаасаа өмнө бодлоо цэгцлээрэй. Ингэснээр хэрэггүй зөрчлөөс зайлсхийж чадна. Өвөрмөц ур чадвар, чөлөөт сэтгэлгээ тань тодорвол бусад хүн хүлээн зөвшөөрнө. Харин өөртөө хэт эрдсэн сонголт хожим хүндрэл дагуулж болзошгүй.
Олны хэл аманд оролцохгүй байж, мэдрэмжтэй, эвтэйхэн харилцахыг хичээ. Бусдын давуу талаас суралцахад тохиромжтой. Таагүй нөлөө үзүүлдэг, буруу зуршилд татдаг хүмүүсээс зайгаа барьж, хүндэлдэг хүнийхээ сайн туршлагыг ажиглаарай.
Долоо хоногийн сүүлээр бодит үйл явдлыг нягтлан шинжилбэл ажлын үр дүн хурдан сайжирна. Улс төрийн оролцоо хувийн амьдралаас тань цаг авч болзошгүй тул гэр бүлийнхэнтэйгээ ойлголцох хэрэгтэй. Санхүүгийн дэмжлэг авах боломж гарвал гэр оронд хэрэгтэй зүйлд чиглүүлж болно.
Өөрийн бодол, мэдрэмжийг анзаарснаар баяр баясал авах боломжуудаа илүү сайн олж харна. Найзын тань эрүүл мэнд, амьдралын нөхцөл таагүй байвал тусламж хэрэгтэй байгаа эсэхийг асуугаарай. Удаан уулзаагүй байсан ч холбоо барихад оройтоогүй.
Бүтээлч чадвар, хувийн авьяасыг дэмжсэн үе байна. Эргэн тойрны гоо сайхан урам өгч, шинэ бүтээл эхлүүлэх сэдэл төрүүлж мэднэ. Гэхдээ заавал бусдаас тодрохыг хичээлгүй, энгийн даруу байдалдаа үнэнч байгаарай.
ОХИН
Энэ долоо хоногт эрч хүч боломжийн байх бөгөөд хамтын ажиллагаагаар санхүүгийн асуудлаа урагшлуулах төлөвтэй. Найдвартай эх үүсвэрээс орлого олох боломж гарч мэднэ. Үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд үргүй зардлыг бууруулах арга барил тань сайн байна. Бизнесийн зарим хэлэлцээ амжилттай болох магадлалтай.
Гэхдээ хүч их шаардсан ажилд буруу чиглэл сонговол үр дүн таагүй эргэж болно. Тиймээс эрч хүчээ чухал зүйлдээ төвлөрүүл. Бусадтай харилцахдаа дулаан, тайван уур амьсгал бий болгож, согтууруулах ундаа болон хөндлөнгийн ятгалгаас болгоомжлоорой.
Шийдвэрлэх ёстой том асуудал байвал найзуудынхаа санал бодлыг сонсож болно. Жижиг саад бүрд анхаарлаа сарниулахгүй байх нь зорьсондоо хүрэхэд тусална. Байр сууриа хадгалах хэрэгтэй ч өөрийн бодлыг ямар ч нөхцөлд өөрчлөхгүй зүтгэх нь мухардал үүсгэж болзошгүйг тооцоолоорой.
Долоо хоногийн сүүлээр худалдах, худалдан авах тохиролцоо хийх, зочин хүлээн авахад таатай байна. Өгөөжтэй санаа, зөв санаачилгыг дэмжээрэй. Харин өөрийн үзлийг хүчээр тулгах, түрэмгий хандах нь асуудал дагуулна. Алхам бүрээ бодож, уур бухимдал үүсэхээс сэргийл.
Ажлын уулзалт хүссэн чиглэлд явахгүй бол түр завсарлуулах боломжийг бодолц. Үзэл бодлоо илэрхийлэхээс эмээх хэрэггүй ч нэр хүнд, сонирхлоо хамгаалахдаа бусдыг сонсох нь чухал.
Хайрын харилцаанд нааштай өөрчлөлт гарч мэднэ. Ажилдаа дарагдаж, зугаалах завгүй байсан хүмүүс сэтгэл догдлуулсан мэдрэмж авна. Аялал, романтик уулзалт баяр баясал авчрах төлөвтэй. Харин тогтвортой холбоо хүсэж байвал найрсаг, тэвчээртэй хандлагаа хадгалаарай.
ЖИНЛҮҮР
Нийгэмд хэрэгтэй өөрчлөлт хийх хүсэл тань нэмэгдэж, улс төрийн бүлэг, үйл ажиллагааг сонирхох эсвэл тогтолцооны талаар илүү гүн судалж эхэлж магадгүй. Ажлын ачаалал, хариуцлага өсөх боловч нэр хүнддээ хэт санаа зовох шаардлагагүй. Шударга, ухаалаг шинэчлэлийн төлөө тууштай байвал бусдын үнэлэмж нэмэгдэнэ.
Өөрийн баримталдаг зарчимдаа итгэлтэй зогсоорой. Тэвчээр, өөртөө итгэх байдал амжилтад дөхүүлнэ. Хамт ажиллагсад өрсөлдөх хүсэл төрүүлж болох бөгөөд зарим өрсөлдөгч чадварт тань атаархаж мэднэ. Бизнес эрхлэгчдийн ажил урагшилж, орлого нэмэгдэх боломжтой.
Хөдөлмөрч зангаа бүтээлч санаатай хослуулан, сонирхдог бөгөөд өгөөжтэй ажлаа эхлүүлж болно. Анхаарлаа сайн төвлөрүүлбэл төлөвлөсөн чиглэлдээ ахина. Гэхдээ чухал мэдээллийг заавал шалга. Төөрөгдүүлсэн мэдээ, худал ойлголтоос болж харилцаанд асуудал үүсэхээс сэргийлээрэй.
Ажил хэргийн уулзалтад урьдчилан бэлтгэх нь үр дүнг сайжруулна. Хийсэн бүхнээ үндэслэлтэй дүгнэх хүсэл төрөх боловч завгүй байдлаас шалтгаалан гэр бүлийн жижиг асуудал гарч мэднэ. Найдвартай найзаасаа тусламж хүсэхээс бүү санаа зов. Хүүхдүүддээ анхаарах цагаа хадгалан бусад ажлаа зохицуулах шаардлагатай байна.
Долоо хоногийн төгсгөлд өөрийн мөн чанар, мөрөөдөл, хүсэл зорилгыг дахин эргэцүүлнэ. Удаан төлөвлөсөн нийгмийн ажилдаа эхлэл тавих боломжтой. Харин шинэ гэрээ, ажил хэргийн холбоонд эрсдэл байж болох тул нөхцөлийг сайн нягтал. Боломжтой бол чухал уулзалт, ажлын ярилцлагаа илүү тохиромжтой үед шилжүүлж болно.
Ажил, хувийн амьдралаа тэнцвэржүүлэх нь байр суурь, нэр хүндийг дэмжинэ. Гэр бүл тань хамгийн чухал сэдэв болж, хамт өнгөрүүлэх хугацаа асуудлыг зөв шийдэхэд тусална. Найзууд тань зугаалах саналыг хүлээж авахгүй бол маргалдах шаардлагагүй. Өөртөө зөв санагдсан зүйлээ сонгоорой. Хосуудын дунд түгшүүр төрүүлсэн асуудал гарвал шууд сэтгэл хөдлөлөөр хариулахын оронд мэдрэмжийнхээ шалтгааныг ойлгохыг хичээ.
ХИЛЭНЦ
Олон нийттэй холбоотой ажил амжилттай өрнөж, орлого авчрах боломжтой долоо хоног байна. Сонирхсон чиглэлдээ идэвхтэй ажиллавал бодит ололтод хүрч мэднэ. Гэхдээ төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг тогтмол дүгнэх шаардлагатай.
Харилцаанд саатал гарч, зарим ажил удааширч болзошгүй. Шинэ хүмүүстэй нөхөрсөг холбоо тогтооход хялбар ч бусадтай харьцуулагдах нөхцөл үүсэж мэднэ. Чухал хүн, дотнын түнштэйгээ ойлголцоход хүндрэл гарвал үүнийг өөрийн үнэ цэнийн хэмжүүр болгож болохгүй. Танил тань албан тушаал ахисан нь өөрийгөө голох шалтгаан биш юм.
Өнгөрсөн асуудлаа түр орхиод одоогийн амьдрал, хуримтлагдсан үүргүүдээ цэгцлэхэд анхаар. Хийх зүйл нэмэгдсэн ч эрч хүч, өөртөө итгэх байдал буурч магадгүй. Давтагдсан ажлаас залхах хандлага байгаа тул эхлүүлснээ дуусгахад нэмэлт чармайлт хэрэгтэй болно. Ажлын боломж нэмэгдэх тусам амрах хугацаагаа хамгаалах нь чухал.
Долоо хоногийн сүүлээр уран бүтээлчид ажлаа засварлах, бүтээлээсээ олох орлогын асуудлыг дахин тооцоолох урам авна. Урлаг, соёлын үйл ажиллагаа шинэ санаа төрүүлж мэднэ. Олон нийтийн арга хэмжээнд таарах хүмүүс сонирхолтой байх бөгөөд зарим нь ижил сонирхлын бүлэгт нэгдэнэ.
Дотнын найз, хамтрагчийн харилцаа дарамт болж байвал нээлттэй ярилцаарай. Амралтын өдрөөр гэр бүлтэйгээ тухтай амрах, богино аялал хийх төлөвлөгөө тохиромжтой. Таалагдсан гоёлын эд зүйл, чанартай хүнс сонгож, найзууддаа зочлон баярлуулж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хамт оролцох боломжтой.
Ганц бие хүмүүст сэтгэл татам хүнтэй танилцах, романтик холбоо үүсгэх магадлал байна. Харин ойр дотнын хүн тань өөрийгөө үл тоогдсон гэж мэдэрч байж болох тул анхаарал тавиарай. Хооллолтдоо тэнцвэр баримталж, хэт чихэрлэг, тослог хүнсээ багасгах талаар бодолцоно.
НУМ
Ажлын нөхцөл сайжирч, өмнөх сэтгэл дундуур байдал багассанаар ашигтай боломжууд нээгдэх төлөвтэй. Ажил хэрэг, уран бүтээлийн харилцаанд таатай долоо хоног байна. Найз нөхөд, найдвартай танилын хүрээлэл өргөн байх нь ажлыг урагшлуулахад тусална.
Бусадтай нээлттэй, эвтэйхэн харилцвал хэрэгтэй санал ирж мэднэ. Зарим боломж амьдралын чиглэлийг өөрчлөх хэмжээнд чухал байж болно. Гэхдээ бие даасан байдал, хувийн үнэ цэнээ хадгалахын тулд төлөвлөгөөгөө тохируулан өөрчлөөрэй. Өөрт байгаа эрх чөлөө, боломжийг үнэлэх нь сэтгэл санааг дэмжинэ.
Сонирхолтой ажил амьдралын нөхцөл, урам зоригийг сайжруулна. Өөдрөг хандлага орчноосоо баяр баясал мэдрэхэд тусалж, эртний итгэлтэй найзуудын дэмжлэг үнэ цэнтэй байна. Хайртай хүнийхээ өмнө нь анзаараагүй сайн талыг нээж мэднэ.
Ажлын бэрхшээлд өвөрмөц санаа гаргаж бусдыг гайхшруулах боломжтой. Харин сэтгэл хөдлөл өндөр үед төвлөрөхөд хүндрэл үүсэж болзошгүй. Гомдоллохоосоо өмнө бусдыг сонсож, бүх ажлыг ганцаараа хийх шаардлагагүйг санаарай. Зарим үүргийг найдвартай хүнд даалгавал өөртөө хэрэгтэй цаг гаргаж чадна.
Долоо хоногийн сүүлээр удирдлага, хамт олонтой зөрчилдөх нь таагүй үр дүнд хүргэж мэднэ. Бардам зан, зарчим, хүлээцтэй байдлынхаа хооронд зөв тэнцвэр олох хэрэгтэй. Ажил төлөвлөсөн үр дүн өгөхгүй байвал яаран нэмэлт алхам хийхээс илүү нөхцөл байдлыг ажигла.
Ойр дотнын хүмүүстээ үнэн зөв мэдээлэл хүргэхэд анхаараарай. Амьдралаа сэргээх зүйл хайж байвал урлагийн тоглолт үзэх нь таатай. Бүтээл туурвих хүсэлтэй хүмүүст урам зориг нэмэгдэх төлөвтэй.
Хувийн харилцаа, эрүүл мэнддээ цаг зориулаарай. Хайрын асуудлыг шийдэх боломж гарч, ганц бие хүмүүст ирээдүйтэй учрал тохиож мэднэ. Харин удаан үргэлжлэхгүй хөнгөн холбооноос зайгаа барихыг зурхайд сануулжээ. Агаар салхинд гарах, өөрт тохирсон хөдөлгөөн хийх нь амралтаа идэвхтэй өнгөрүүлэхэд тусална.
МАТАР
Ажил хэргийн ирээдүй өөдрөг харагдаж, нийгмийн хүрээлэл, найз нөхдийн дунд нэр хүнд тань өсөх боломжтой. Шинэ хүмүүстэй танилцах, хэрэгтэй холбоо бий болгох магадлал нэмэгдэнэ. Суралцах хүсэл идэвхжиж, зарим хүнд гадаадад боловсролоо дээшлүүлэх, туршлагаа тэлэх завшаан гарч мэднэ.
Харин бусдад хэт өндөр шаардлага тавих нь шүүмжлэл дагуулах эрсдэлтэй. Хэрэггүй асуудал үүсгэхгүйн тулд үгээ урьдчилан бодоорой. Ажиллаж буй төсөлд хүндрэл гарвал төлөвлөлтөө дахин шалгаж, эмх замбараагүй зүйлсээ цэгцлэх шаардлагатай байж болно.
Бизнес, мэргэжлийн чиглэлдээ өөрчлөлт хийх хэрэгцээ мэдрэгдэнэ. Дэмжлэг, оновчтой зөвлөгөө өгөх хүмүүстэй холбогдож, эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлээрэй. Бодит бус хүлээлт шийдвэрийг төвөгтэй болгож мэднэ. Хэт их цаг авах ажлаа түр хойшлуулж, бүтээлч сэтгэлгээ шаардсан зүйлдээ анхаарах боломжийг бодолц.
Харилцаандаа бусдыг хэт дагах шаардлагагүй. Санхүү бага зэрэг шахуу байвал зардлаа тооцож, хэмнэх шинэ арга эрэлхийл. Шийдвэрийн өмнө туршлагатай хүнтэй зөвлөлдөх нь тустай. Таны төлөө санаа тавьдаг хүмүүсийг түгшээхгүй байхын тулд бодол, төлөвлөгөөгөө хуваалцаж байгаарай.
Долоо хоногийн төгсгөлд ажлын хэмжээгээ бодитоор үнэлэх хэрэгтэй. Ганцаараа амжуулах боломжгүй бол багийн дэмжлэг ав. Хангалттай амралт төлөвлөх нь сүүлчийн мөчид яаран сандрахаас сэргийлнэ. Хүндрэл тохиолдсон ч сэтгэл хөдлөлөө хянахыг хичээ. Найз нөхөд, гэр бүл тань дэмжлэг үзүүлж чадна.
Хайртай хүн илүү их анхаарал хүсэж байгааг анзаарч магадгүй. Гэхдээ түүнд төгс харагдах гэж өөрийгөө дарамтлах хэрэггүй. Төгс байх шаардлага өөрөө эмзэглэл үүсгэж, нөхөрлөл, түншлэлд саад болж мэднэ. Одоогийн харилцааны асуудлыг шийдэх боломж байгаад итгэж, тайван ярилцаарай.
ХУМХ
Удаан бодож явсан хүслээ биелүүлэх, хувийн амьдралдаа ахиц гаргах боломжтой долоо хоног байна. Шинэ ажил эхлүүлж буй хүмүүст найз нөхдийн холбоо давуу тал болж мэднэ. Ажил, амьдралын олон үйл явдал зэрэг өрнөх тул харилцаандаа мэдрэмжтэй байх нь чухал.
Арга эвээ олж чадвал бизнес, мэргэжил, судалгаа эрэл хайгуулын ажил урагшилна. Хэрэгцээтэй зүйлээ бэлтгэхээр дэлгүүр хэсэх нь таатай байх бөгөөд удаан хайсан ховор эд зүйлээ олох боломжтой. Гэхдээ төсөвлөснөөсөө илүү мөнгө зарцуулах эрсдэлтэй тул худалдан авалтаа урьдчилан тооцоолоорой.
Хамтрагчийнхаа зөвлөгөөг бодитоор үнэл. Бусдын итгэлийг алдсан үйлдэл сайн нөхөрлөлийг эвдэж болзошгүй. Хов живд автахгүй байж, сэтгэл хөдөлгөсөн үйл явдалд ч сонголтоо тайван хийх хэрэгтэй. Үр дүн нь таны шийдвэрээс хамаарна.
Хувийн сонирхлоо хөгжүүлэх нь нэр хүндээ өсгөх гарц болж мэднэ. Хуучны танил гэнэт холбоо барих боломжтой. Итгэлгүй байгаа зүйлдээ бусдын ятгалгаар бүү оролцоорой. Гэр бүлийн ойрын хүний зөвлөгөө нөхцөл байдлыг өөр өнцгөөс харахад тусална.
Долоо хоногийн сүүлээр боломжуудыг анзаарах мэдрэмж нэмэгдэнэ. Зөн совиндоо анхаарч, дуусгаагүй ажилдаа шинэ шийдэл олж болох юм. Хувийн амьдралд хүндрэлтэй байгаа хүмүүс тэвчээртэй хандсаны эцэст боломжийн гарц олно. Шинэ хайр эхэлж байгаа бол бүх асуудлыг зөвхөн өөрийнхөөрөө шийдэхээс зайлсхий.
Эрүүл мэнд, гадаад төрхдөө цаг гаргах хэрэгцээ мэдрэгдэнэ. Хооллолт, хөдөлгөөн, амралтынхаа хэв маягийг эргэн хараарай. Бүтээлч төсөөллөө ашиглан орчноо тав тухтай болгох нь тайвшрахад тустай. Сайхан сэтгэл, анхаарал халамж тань ойр дотнын хүмүүст аз жаргал мэдрүүлнэ.
ЗАГАС
Ажилдаа бүтээлч санаагаа хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой үе иржээ. Сонирхолтой үйл явдал урам нэмэх тул идэвх, чармайлтаа зөв чиглүүлээрэй. Таны давуу чанар тодорч, бусдын анхаарлыг татах боломжтой. Нээлттэй сэтгэвэл өмнө нь гарцгүй мэт санагдсан асуудлыг ч хялбарчлан шийдэж мэднэ.
Хамт ажиллагсадтайгаа илүү ойр харилцаа тогтоох боломж байна. Бусдаас түрүүлэхэд хэт анхаарахын оронд өмнөх үүргээ дуусгах нь зөв сонголт болно. Чадлынхаа хүрээнд сайн дурын ажилд оролцож, өөрийн далд хүсэл, зорилгыг ойлгохыг хичээгээрэй. Энэ нь харилцаандаа хэрэгтэй өөрчлөлт хийхэд тусална.
Хамтрагч эсвэл ажлын хүн удаан тэвчсэн асуудлаа танд ярьж магадгүй. Тэвчээртэй сонсох бэлтгэлтэй бай. Мөн төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэх гэнэтийн мэдээ ирж болзошгүй. Бодлогогүй үг, согтууруулах ундаа, тооцоолоогүй эрсдэлээс зайгаа барих нь чухал.
Долоо хоногийн сүүлээр нийгмийн ажил, уулзалт, хуралд оролцох боломжоо ашиглаарай. Ирээдүйн амжилтад нөлөөлөх хүнтэй танилцаж мэдэх тул хувцаслалт, биеэ авч явах байдалдаа анхаар. Арга хэмжээ хүлээлтэд хүрэхгүй байсан ч өөртөө сонирхолтой зүйл олбол цагийг таатай өнгөрүүлж чадна.
Хайрын харилцаа хүссэн хэрэгцээг тань хангахгүй байвал цаашдын талаар бодох үе гарч мэднэ. Гэхдээ харилцаанд өөрийн оруулж буй халамж, анхаарлыг мөн эргэцүүлээрэй. Хайртай хүнийхээ баяр баясалд хувь нэмэр оруулж, зөвхөн өөрийн хүсэлд төвлөрөхөөс зайлсхий.
Бэлэг авахыг хүссэн ч зардал нь санаа зовоож болох юм. Сэтгэл шингэсэн жижиг зүйл ч хүнийг баярлуулдгийг санаарай. Өдөр тутмын зуршил, хооллолт, хөдөлгөөндөө анхаарах үе байна. Ажилдаа дарагдсанаас хүүхдүүдтэйгээ бага цаг өнгөрүүлж байгаа эцэг эхчүүд тэдэнд зориулах анхаарлаа нэмэгдүүлэхийг хичээгээрэй.