45 настай Paris Hilton охин London-ы төрсөн өдрөөр Барби сэдэвтэй үдэшлэг зохион байгуулжээ. Арваннэгдүгээр сарын 11-нд гурван нас хүрсэн охиныхоо баярын зургуудыг тэрээр нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.
Баярыг задгай талбайд тэмдэглэж, London гэр бүлийнхэн болон уригдсан зочидтойгоо цагийг өнгөрүүлжээ. Орчныг зөөлөн ягаан өнгөөр тохижуулж, цэцгээр чимэглэсэн байв. Төрсөн өдрийн эзэн найзууд, ахтайгаа хамт батут дээр тоглосон бөгөөд хүүхдүүдэд зориулан амьтан, шувуудтай ойроос танилцах жижиг амьтны хүрээлэн ч гаргажээ.
London дэрвэгэр хормойтой ягаан даашинз өмсөж, үсээ туузан зангилаагаар гоёсон байна. Paris мөн ягаан хувцас, нарны шилтэйгээр зургаа авахуулжээ. Баярын ширээний гол амттан нь гурван давхар ягаан бялуу байв.
«Бяцхан гүнж London-ы минь үлгэрийн мэт төрсөн өдөр! Чамайг өсөж, ийм гайхамшигтай охин болж байгааг харах нь жинхэнэ аз жаргал, миний амьдралын хамгийн том ид шид юм. Чиний ээж болсноос хойш би ертөнцийг огт өөрөөр хардаг болсон. Миний хийж байгаа бүхэн чамайг аз жаргалтай ирээдүйтэй байлгаж, үргэлж хайрлуулж, хамгаалагдаж байгаагаа мэдэрч, хүссэн хүнээ болж, хүссэн замаа сонгож чадна гэдгээ мэддэг байгаасай гэсэндээ юм. Гурван насны төрсөн өдрийн мэнд, бяцхан сахиусан тэнгэр минь!» хэмээн Paris зургуудынхаа тайлбарт бичжээ.






