Justin Bieber-ийн эхнэр, 29 настай Hailey Bieber Нью-Йоркт болсон The New York Times-ийн DealBook Summit чуулганд оролцохдоо хэлзүйн алдаа гаргаж, үгээ давтсаныхаа төлөө цахим орчинд шүүмжлүүлжээ.
Rhode гоо сайхны брэндийг үүсгэн байгуулагч тэрээр сэтгүүлч Andrew Ross Sorkin-той ярилцахдаа компаниа байгуулсан цагаасаа нэг тэрбум ам.доллараас доош үнээр худалдахгүй гэж шийдсэнээ хэлсэн байна.
Компанийн үнэлгээг тайлбарласан хариулт нь маргаан төрүүлэв
Sorkin ийм үнэлгээг юунд үндэслэн тогтоосныг лавлахад Hailey «өөдрөгөөр өөрийгөө хуурах» гэсэн утгатай хариулт өгчээ.
«Энэ галзуу мэт санагдаж байсан. Яг л одод руу, одод руу, одод руу, одод руу, одод руу тэмүүлэхтэй адил» хэмээн тэрээр ярьсан байна.
Үүний дараа хэрэглэгчид түүний нийтлэлүүдийн доор хариултыг нь шоолж эхэлжээ. Зарим нь Hailey-г дуртай смүүтинийх нь талаар асуудаг найрсаг подкастад бус, бодит бизнесийн ярилцлагад анх удаа орсон мэт харагдсан гэж ёжилсон байна.
Багийнхаа хөдөлмөрийг үнэлэх ёстой гэж бичжээ
Сэтгэгдлүүдэд «Мөнгөөр оюун ухаан худалдаж авч болохгүй», «New York Times-ийн ярилцлагыг үзсэн. Чиний хариулт ямар ч утгагүй байсан», «Тэр энэ ярилцлагад бэлэн байгаагүй» зэрэг шүүмжлэл гарчээ.
Зарим хэрэглэгч Rhode-ийн амжилтын цаана ажиллаж буй хүмүүсийг онцолж, бүтээгдэхүүн боловсруулах, савлах, борлуулахын төлөө тасралтгүй хөдөлмөрлөсөн багийнхандаа талархах хэрэгтэй гэж бичсэн байна.
Мөн брэнд байгуулах нь бусдыг дуурайх бус, ухамсартай шийдвэр байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Үүний зэрэгцээ «Боловсрол чухал, Hailey, маш чухал», «Сургуульдаа буцаж ор» гэх доромжилсон сэтгэгдэл, хувийн дайралтууд ч нийтлэгдсэн байна.
Олон жилийн цахим дарамтын талаар ярьсан байна
Hailey мөн уг чуулганы үеэр Selena Gomez-ийн зарим шүтэн бишрэгчийн олон жил үргэлжилсэн цахим дарамтаас болж амиа хорлох тухай бодож байсан үеэ хуваалцжээ. Түүний хэлснээр, өмнө нь ийм хэмжээний дайралттай тулгарч байгаагүй аж.
Justin Bieber Hailey-тэй гэрлэхээсээ өмнө Selena Gomez-той үерхэж байсан юм. Тэд 2010-аад оны эхнээс 2018 оны хавар хүртэл салж, эргэн нийлсэн харилцаатай байв. Холливудын хамгийн их анхаарал татдаг хосуудын нэгд тооцогдож, олон шүтэн бишрэгчтэй байсан билээ.