Найруулагч Quentin Tarantino болон түүний эхнэр, Израилийн дуучин, модель Daniella Pick нар дахин хүүтэй болжээ. Өдгөө 63 настай найруулагч, 43 настай эхнэрийнх нь гурав дахь хүүхэд мэндэлсэн талаар People мэдээлсэн байна.
Tarantino-гийн төлөөлөгч уг мэдээг баталсан ч хүүхдийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нийтлээгүй аж.
Хосууд 2009 онд танилцаж, найман жилийн дараа сүй тавьснаа зарлажээ. Тэд 2018 онд Лос-Анжелест хуримаа хийсэн юм. Гэр бүлд нь зургаан настай хүү Leo, дөрвөн настай охин Adriana нар өсөж байгаа бөгөөд өдгөө Тель-Авивт амьдардаг байна.
Quentin Tarantino нь «Pulp Fiction», «Reservoir Dogs», «Kill Bill», «Django Unchained», «Once Upon a Time in Hollywood» зэрэг киногоороо алдаршсан Америкийн найруулагч юм.
Түүний бүтээлүүд дэх хөлийн дүрслэлийг цахим хэрэглэгчид олон удаа хэлэлцэж, хөлд бэлгийн сонирхолтой нь холбон тайлбарлаж иржээ. Тухайлбал, «From Dusk Till Dawn» кинонд өөрийнх нь бүтээсэн дүр Salma Hayek-ийн дүрийн хөлийг долоодог хэсэг бий. Мөн нэгэн стриптиз клубийн менежер Tarantino бүжигчний хөлийг долоохын тулд 10 мянган ам.доллар төлсөн гэж өмнө нь мэдэгдэж байсан ч энэ нь баталгаажаагүй яриа юм.