33 настай дуучин Майли Сайрус Liily хамтлагийн 28 настай бөмбөрчин Макс Морандотой хийсэн хуримынхаа шинэ гэрэл зургуудыг нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Хар, цагаан зургуудад хосууд задгай талбайд зассан зураг авахуулах хэсэгт хамтдаа зогсож, мөн зочдын өмнүүр сарнайгаар хучсан замаар алхахдаа үнсэлцэж буй мөчүүд буусан байна.
Майли ёслолдоо нуруу задгай, урт хормой, чиргүүлтэй цагаан даашинз сонгосон бол Макс зангиатай сонгодог хар смокинг өмсжээ. Дуучин зургууддаа «M + M. 11.21.26» гэсэн товч тайлбар бичсэн байна.
Майли, Макс нар 2021 онд сохор болзоогоор танилцаж, мөн жилдээ анх олны өмнө хамт гарчээ. Харин 2025 оны арванхоёрдугаар сард сүй тавьснаа зарласан юм.
«Ханна Монтана»-гийн од өмнө нь жүжигчин Лиам Хемсворттой гэрлэж байв. Тэд арван жилийн харилцааныхаа дараа 2018 онд хуримаа хийсэн ч дараа жил нь салжээ. Өдгөө Лиам ч мөн хуримдаа бэлтгэж байгаа бөгөөд зургаан жил орчим үерхсэн модель Габриэлла Брукст өнгөрсөн жил гэрлэх санал тавьсан байна.



