Монгол Улсын гавьяат тамирчин Баатархүүгийн Энх-Оргилын дэлхийн аваргын бүсийн төлөөх тулааны тов албан ёсоор гарчээ.
Тэрээр арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох ONE 174: Shanghai тэмцээний гол тулаанд оролцоно. Түүний өрсөлдөгч нь ONE Championship холбооны хагас хөнгөн жингийн аварга Тан Кай байх бөгөөд аваргын бүсээ хамгаалан тулалдах юм.
Ийнхүү Б.Энх-Оргил Шанхайн дэвжээнд аваргатай хүч үзэж, дэлхийн аваргын бүсийг эх орондоо авчрахын төлөө өрсөлдөхөөр болжээ.