Дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “The Fashion Awards 2025” энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд Лондонгийн “Royal Albert Hall”-д зохион байгуулагдана. Их Британийн Загварын Зөвлөл есдүгээр сарын 4-нд албан ёсоор нэр дэвшигчдийн жагсаалтыг зарлажээ.
Энэхүү ёслол нь BFC Foundation-ийн хамгийн том хөрөнгө босгох үйл ажиллагаа бөгөөд загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг олон улсын нэр хүндтэй наадам юм. Тиймээс “Оны шилдэг дизайнер”-ын шагналд нэр дэвшигчдийн жагсаалт загвар сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна.
Оны шилдэг дизайнер
- Гленн Мартенс – Diesel, Maison Margiela
- Жонатан Андерсон – Dior, JW Anderson
- Мартина Роуз – Martine Rose
- Миучча Прада – Miu Miu
- Рик Оуэнс – Rick Owens
- Вилли Чаварриа – Willy Chavarria
Английн эмэгтэй хувцасны шилдэг дизайнер
- Шарлотт Ноулз, Александр Арсено – Knwls
- Эмма Чопова, Лаура Ловена – Chopova Lowena
- Эрдем Моралиоглу – Erdem
- Сара Бертон – Givenchy
- Симон Роша – Simone Rocha
Английн эрэгтэй хувцасны шилдэг дизайнер
- Крейг Грин – Craig Green
- Фодая Думбуйю – Labrum London
- Грейс Уэльс Боннер – Wales Bonner
- Кико Костадинов – Kiko Kostadinov
- Николас Дейли – Nicholas Daley
- Стефан Кука, Жейк Берт – Stefan Cooke
Vanguard шагналд нэр дэвшигчид
- Аарон Эш – Aaron Esh
- Дилара Фындыкоглу – Dilara Findikoglu
- Фебен – Feben
- Стив О Смит – Steve O Smith
- Толу Кокер – Tolu Coker
- Торишижу Думи – Torisheju