Жүжигчний карьерт шинэ алхам
BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa жүжигчний замналаа шинэ шатанд гаргахын тулд дэлхийн хамгийн том энтертайнмент агентлагуудын нэг болох WME (William Morris Endeavor)-тай гэрээ байгуулжээ. Энэхүү агентлаг нь Angelina Jolie, Matt Damon, Denzel Washington, Justin Timberlake, Rihanna, Lady Gaga, Adele зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг төлөөлдөгөөрөө алдартай.
Lisa-ийн WME-д нэгдсэн нь түүний жүжигчний карьерын хувьд томоохон алхам болж, дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллах боломжийг нээж өгч байна.
Албан ёсны мэдэгдэл ба ирээдүйн төлөв
Түүний агентлаг LLOUD есдүгээр сарын 29-нд гаргасан мэдэгдэлдээ:
“LISA нь кино болон телевизийн салбарт цаашид карьераа хөгжүүлэхийн тулд WME-тэй хамтран ажиллахаар болж байна” гэжээ.
Энэ нь HBO-гийн алдарт The White Lotus цувралд Mook дүрээр дебютээ хийсний дараах чухал алхам болж байна. WME-тэй хамтрах нь түүний жүжигчний карьер дахин олон нийтийн анхаарлыг татаж, фенүүд нь цаашдын шинэ төслүүдийг нь тэсэн ядан хүлээж байна.
Одоогоор BLACKPINK хамтлаг “Deadline” нэртэй аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд аравдугаар сарын 18–19-нд Гаосюн хотод, 10-р сарын 24–26-нд Бангкок хотод тоглох товтой. Тэд Азийн томоохон хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.