Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг “Blackpink”-ийн гишүүн Лиза Холливүүдийн кино ертөнцөд дахин хөл тавих гэж байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр “Дисней” компанийн шинэ уран бүтээл болох “Рапунзель” кинонд гол дүр бүтээхээр яригдаж байгаа аж.
“Дисней” алдарт баатраа дахин сэргээхээр зэхэж байна
“Дисней” өмнө нь “Цасангоо” кинонд Рэйчель Зиглер, Галь Гадот нарыг тоглуулж шүүмжлэлд өртсөн. Энэ алдаагаа давтахгүйн тулд студи энэ удаад төслөө өндөр нэр хүндтэй уран бүтээлчидтэй холбохыг зорьж байгаа бөгөөд тэдний хамгийн сонирхож буй нэр бол “Blackpink”-ийн Лиза гэнэ.
Шинэ “Рапунзель” кино нь 2010 онд гарсан “Tangled” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бөгөөд “Дисней” энэ төслөөр театраас гадна олон улсын прокатаар ихээхэн ашиг олох зорилготой байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Лиза — шинэ үеийн дэлгэцийн од болох замд
Лиза өнгөрсөн онд HBO телевизийн “The White Lotus” (Цагаан бадамлянхуяа) цувралын гуравдугаар ангид дүр бүтээж, жүжигчний гараагаа амжилттай эхлүүлсэн. Кино шүүмжлэгчид түүний тоглолтыг өндрөөр үнэлж, “дараагийн том төсөлд бүрэн бэлэн гэдгээ харуулсан” хэмээн дүгнэжээ.
Хэрэв энэхүү мэдээлэл батлагдвал, Лиза нь “Blackpink”-ийн гишүүд дундаас Холливүүдийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээх анхны уран бүтээлч болох юм.