Нүүр хуудас Урлаг“Silk Way Star” финалыг 120 сая хүн үзэж, Ж.Мишээл Азийг доргивлав

“Silk Way Star” финалыг 120 сая хүн үзэж, Ж.Мишээл Азийг доргивлав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

12 орны дуучдыг нэгтгэсэн финал

12 орны дуучид өрсөлдсөн Азийн анхны мега дууны төсөл “Silk Way Star”-ын финалын дараа Казахстаны нийслэл Астанад хэвлэлийн бага хурал хийжээ. Зохион байгуулагчид төслийн газарзүйг тэлж, дараагийн улиралд шинэ орнуудыг татан оролцуулах зорилттой байгааг онцолсон байна.

Хагас сая санал, Монгол дуучин санал хураалтыг тэргүүлэв

Үзэгчдийн санал хураалтад нийт 508 287 хүн оролцжээ. Шүүгчид (50 хувь) болон үзэгчдийн санал (50 хувь)-ыг нэгтгэн ялагчийг тодруулсан байна.

Саналын тоогоор:

  • Ж.Мишээл (Монгол) – 112 241 санал
  • Мадинабону Адылова (Узбекистан) – 85 443
  • Жан Хе Сюань (Хятад) – 73 662
    болон бусад оролцогчид удаалжээ.

Нийт 43 улсын үзэгчид финалын оролцогчдод саналаа өгсөн бөгөөд хамгийн идэвхтэй нь Казахстан, Хятад, Монгол, АНУ, Орос, Турк, Герман, Сингапур, Индонез, Узбекистан, Гүрж, Малайз байв.

Казахстан–Хятадын хамтарсан төсөл Хятадад үргэлжилнэ

“Jibek Joly”, “Silk Way” сувгийн гүйцэтгэх захирал Эркежан Кунтуган “Silk Way Star нь Азийн соёлын олон өнгийг нэгтгэсэн, бүс нутгийн ойлголцлыг бэхжүүлсэн платформ болж чадлаа” хэмээн тэмдэглэв.

Хятадын ХМГ (CMG)-ийн төлөөлөгч Ван Делу тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлээд, дараагийн улирал Хятадад болно, Казахстаны туршлагад тулгуурлан 12 дугаар сард нарийвчилсан бэлтгэлээ хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Шинэ улирлын хөтлөгчөөр Казахстаны хөтлөгч Диана Скатова ажиллана.

Шинэ орнууд нэгдэх хүсэлтээ илэрхийлэв

Индонез, Энэтхэг, Пакистан, Вьетнам болон Арабын хэд хэдэн орон дараагийн улиралд оролцох сонирхлоо илэрхийлсэн байна. Зохион байгуулагчид тэмцээнийг 12 орноор хязгаарлахгүй, газарзүйн хувьд тэлэхээр зорьж байгаа аж.

Ж.Мишээл: Казах хэлээр дуу гаргана

Тэмцээний ялагч, Монголын дуучин Ж.Мишээл хэвлэлийн бага хурлын үеэр:

“Би хэдийн казах дуун дээр ажиллаж эхэлсэн. Казах хэл соёл надад маш их таалагдсан. Энэ сайхан хэл соёлоос суралцахыг хүсэж байна. Миний бие мөн казах сонсогчдодоо зориулж дуу гаргахыг хүсэж байна”
хэмээн хэлжээ.

120 сая үзэгчтэй финал

Финалыг Казахстанд “Jibek Joly”, бүс нутгийн хэд хэдэн сувгаар, Монголд “UBS”, “AIST GLOBAL”-аар дамжуулан хүргэсэн бөгөөд телевиз болон стримингээр хамтдаа дэлхий даяар ойролцоогоор 120 сая хүн үзсэн байна.

“Silk Way Star” нь Ази тивээс анх удаа Европ, Америкийн форматуудтай жинхэнэ өрсөлдөх боломжтой, өөрийн гэсэн мега дууны брэндийг дэлхийд санал болгосон төсөл боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх