Нүүр хуудас Урлаг“MAMA Awards 2025”-ыг шуугиулсан шөнө: G-Dragon оны шилдэг уран бүтээлчээр тодорлоо

“MAMA Awards 2025”-ыг шуугиулсан шөнө: G-Dragon оны шилдэг уран бүтээлчээр тодорлоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Uh-heung” уур амьсгал, дэлхийг хамарсан баяр

“MAMA Awards” хөгжмийн шагнал гардуулах ёслол энэ жил 26 дахь удаагаа, арваннэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Наадмын энэ удаагийн уур амьсгалын гол сэдэв нь солонгос хэлний “uh-heung” гэх үг бөгөөд “хөгжилтэй, догдлом, сэтгэл хөдөлгөм” гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс эерэг мэдрэмж, эрч хүчээ хуваалцаж, нэгэн шөнө нэгэн тайзан дор нэгдэхийг илэрхийлжээ.

“MAMA Awards 2025” наадмын үеэр шагнал хүртсэн уран бүтээлчдийг хүргэж байна.

Гол шагналтнууд: шинэ одод, домог болсон нэрс

Шилдэг шинэ уран бүтээлчийн ангилалд “CORTIS”, “Hearts2Hearts” нар нэрлэгдэж, ирээдүйтэй к-поп хүчнүүдийн нэг гэдгээ батлав.

Шилдэг эрэгтэй уран бүтээлчээр G-Dragon тодорч, олон жилийн турш үзэгч, шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татсаар байгаагаа дахин баталлаа. Харин шилдэг эмэгтэй уран бүтээлчийн шагнал Rosé-д очсон.

Эрэгтэй хамтлагийн ангилалд “SEVENTEEN”, эмэгтэй хамтлагийн ангилалд “aespa” тус тус ялалт байгуулж, хамтлагийн хөгжим, тайзны үзүүлбэрийн чиглэлд тэргүүлэгч байгаагаа харуулсан.

Тайзны үзүүлбэр, бүжиг, дуу – нэг шөнийн оргил мөчүүд

Шилдэг эрэгтэй гоцлол бүжгийн үзүүлбэрийн шагналыг G-Dragon “TOO BAD” бүтээлээрээ авсан бол шилдэг эмэгтэй гоцлол бүжгийн үзүүлбэрээр Jennie “Like JENNIE” тайзны үзүүлбэрээрээ шалгарсан.

Шилдэг эрэгтэй хамтлаг бүжгийн үзүүлбэрт “SEVENTEEN” – “THUNDER”, шилдэг эмэгтэй хамтлаг бүжгийн үзүүлбэрт “aespa” – “Whiplash” тоглолтоороо нэрлэгдэв. “Whiplash” нь мөн шилдэг бүжиг дэглэлттэй бүтээлээр шалгарсан нь уг тайзны үзүүлбэр ямар түвшинд байсныг нотолно.

Гоцлол дууны шилдэг үзүүлбэрийн шагнал Rosé-д “toxic till the end” бүтээлээр нь, хамтлаг дууны үзүүлбэрийн шилдэг шагнал “Davichi” хамтлагт “Stitching” бүтээлээр нь очжээ. Шилдэг хамтлаг тоглолтоор “DAY6” – “Maybe Tomorrow” нэрлэгдсэн.

Реп, хип хоп чиглэлд “BIG Naughty” – “MUSIC” үзүүлбэрээрээ шилдгээр тодорч, хамтралын ангилалд Rosé, Bruno Mars нарын “APT.” хамтарсан дуу ялалт байгууллаа.

Киноны шилдэг дууны шагнал “HUNTR/X” – “GOLDEN” бүтээлд /“K-Pop Demon Hunters” киноноос/, шилдэг клипийн шагнал Jennie – “ZEN” бүтээлд тус тус ноогдов.

Олны таашаалд нийцсэн өсөх ирээдүйтэй уран бүтээлчээр izna тодорч, ирэх жилүүдэд илүү ихээр анхаарал татах уран бүтээлчдийн нэг гэдгээ харууллаа.

Оны том шагналууд ба сонсогчдын сонголт

Оны шилдэг уран бүтээлчийн хамгийн чухал шагналыг G-Dragon хүртсэн нь энэ жилийн “MAMA Awards 2025”-ын оргил мөчүүдийн нэг байлаа. Оны шилдэг дуугаар Rosé, Bruno Mars – “APT.”, шилдэг цомгоор “Stray Kids” – “KARMA” тодорсон.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх