“Forbes” 2025 оны шилдэг K-idol-уудыг зарлав
“Forbes” сэтгүүл өчигдөр “Top 30 K-Idols of the Year 2025” нэртэй чансаагаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү жагсаалтад энэ жилийн хамгийн шилдэг к-поп хамтлагаар “Stray Kids” тодорсон бөгөөд бүх цаг үеийн шилдэг к-поп хамтлагуудын ерөнхий жагсаалтад 3-т бичигдсэн байна.
Дэлхийг донсолгосон аялан тоглолт, рекорд амжилтууд
2025 он нь “Stray Kids” хамтлагийн хувьд дэлхийг тойрсон аялан тоглолтын жил болж, тэд хэд хэдэн дэлхийн рекорд тогтоосноороо онцлог байлаа. Тэдний гаргасан цомгууд болон гоцлол дуунууд бүх төрлийн хөгжмийн стриминг платформ, нийгмийн сүлжээнүүд дээр тогтмол өндөр үзэлт, хандалт авч, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсаар иржээ.
Billboard дээрх түүхэн амжилт
“Stray Kids” энэ онд “Billboard 200”-т найман удаа дараалан нэгдүгээр байрыг эзэлсэн нь тэдний хөдөлмөр, уран бүтээлийн тогтвортой амжилтыг тод илэрхийлж байна. “Billboard 200”-т найм дараалан тэргүүн байр эзэлсэн гэхээр энэ залуус 2025 онд үнэхээр их хөдөлмөрлөснийг харж болно.
1 comment
Stray Kids үнэхээр хүчтэй явж байгаа шүү