YouTube Korea-аас 2025 Оны Тренд, Хамгийн Өндөр Хандалттай Дуунуудыг Нэрлэв
“YouTube Korea” суваг энэ сарын 3-ны өдөр 2025 оны ажлынхаа тайланг хэлэлцэж, оны хамгийн шилдэг тренд болон дуунуудын чансааг албан ёсоор тодрууллаа. Энэхүү чансааг тогтоохдоо зөвхөн БНСУ дахь YouTube-ийн хэрэглэгчдийн санал, хандалтыг үндэслэсэн бөгөөд 2025 онд гарсан уран бүтээлүүдийг сонгосон байна. Сонирхуулахад, зөвхөн албан ёсны клип төдийгүй арт-трек болон видео бичлэгүүдийн нийт хандалтыг тооцжээ.
YouTube-ийн Шилдэг 10 Дуу (Top Songs)
YouTube-ийн хувьд 2025 онд Солонгост хамгийн их хандалт авсан уран бүтээлүүдийг энд нэрлэв:
- HUNTR/X – “Golden”
- WOODZ – “Drowning”
- Saja Boys – “Soda Pop”
- ZO ZAZZ – “Don’t you know”
- BIGBANG’s G-Dragon – “HOME SWEET HOME”
- Maktub – “Starting With You”
- IVE – “REBEL HEART”
- BLACKPINK – “JUMP”
- BLACKPINK’s Jennie – “like JENNIE”
- Saja Boys – “Your Idol”
YouTube Shorts-ийн Шилдэг 10 Дуу (Top Songs on Shorts)
YouTube-ийн богино хэмжээний бичлэгийн платформ болох Shorts-т хамгийн их ашиглагдсан, тренд болсон дуунууд:
- Saja Boys – “Soda Pop”
- HUNTR/X – “Golden”
- ATLXS – “PASSO BEM SOLTO (Slowed)”
- Connie Francis – “Pretty Little Baby”
- BLACKPINK – “JUMP”
- IVE – “REBEL HEART”
- Joyful – “chess”
- yung kai – “blue”
- Hyun Seo – “DayDream”
BOYNEXTDOOR – “IF I SAY, I LOVE YOU”